Нэг. Монгол Улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хятад улсад айлчилж, "Нэг бүс нэг зам"-ын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцов

2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 15-ны өдрүүдэд Монгол Улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хятад улсад айлчилж, "Нэг бүс нэг зам"-ны олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцов. Хятад улсын дарга Ши Жиньпин, ерөнхий сайд Ли Кэчян, шадар сайд Ван Ян нар тус тус хүлээн авч уулзан, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид улам сайн гүнзгийрүүлэх тухай чухал хамтын ойлголттой болж, өндөр үр дүнд хүрэв. Энэ хугацаанд хоёр тал эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны олон олон чухал бичиг баримтад гарын үсэг зурав.
Хоёр. Хятад, Монгол хамтран хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээрийн хамтарсан судалгааг өрнүүлэхээр нийтлэв

2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ерөнхий сайд Ли Кэчян Ардын Их Хурлын танхимд "Нэг бүс нэг зам"-ны олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцохоор Хятад улсад ирсэн Монгол Улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзав. Хоёр тал чөлөөт худалдааны хэлэлцээрийн хамтарсан судалгаа өрнүүлэхээр тохиролцож, хоёр улсын хөгжлийн стратегийн холболтыг хурдасгахад санал нэгджээ. Хятад, Монголын худалдаа гүнзгий, өндөр түвшинд хөгжих болно.
Гурав. II удаагийн Хятад, Монголын экспо амжилттай болов

2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 30-ны өдрүүдэд II удаагийн Хятад, Монголын экспо Хөххотод амжилттай болж өндөрлөлөө. "Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж, дэлхийд чиглэсэн хамтын ажиллагааг хөгжүүлье” уриан дор зохион байгуулагдсан энэ удаагийн экспод оролцсон хүний тоо, зочид төлөөлөгчид, үзэсгэлэнгийн агуулга зэрэг талаар шинэлэг боллоо. Хятад, Монголын экспо нь хоёр улсын хоорондох хамгийн чухал ажил хэрэгч хамтын ажиллагааны индэр болсон байна.
Дөрөв. Хятад-Монголын санхүүгийн хамтын ажиллагаа шинэ амжилтыг тогтоосон

Хоёр талын хамтын хүчин зүтгэлийн үр дүнд 2017 онд хоёр талын санхүүгийн салбар дахь хамтын ажиллагааны харилцаа тасралтгүй хөгжив. 07 дугаар сарын 06-нд БНХАУ-ын Ардын банк, Монголбанк хоёр талын валютын своп хэлцэлд үргэлжлүүлэн гарын үсэг зурж, хамарсан цар хүрээ нь 15 тэрбум юаньд хүрч, гурван жилийн хугацаатайгаар тогтов. 09 дүгээр сарын 05-нд ICBC Монгол дахь төлөөлөгчийн газар Улаанбаатар хотод албан ёсоор нээгдэв.
Тав. Хятад улсын дэмжлэгээр Улаанбаатар хотын гүүрийн бүтээн байгуулалт бүх талаар эхлэв

Хятад улсын зээлийн дэмжлэгээр 2017 оны 5-6 сарын үед Улаанбаатар хотын Яармагийн гүүр зэрэг төслийн бүтээн байгуулалт эхлэв. Яармагийн гүүр нь төмөр зам болон Туул голын дээгүүр хөндлөн тавигдаж, бүтээн байгуулж дууссаны дараа Монгол Улсын нийслэлийн зам тээврийн байдлыг ихээр сайжруулж, Улаанбаатар хотын ард түмэнд ач холбогдлоо үзүүлэх болно.
Зургаа. Хятад улсаас Монгол Улсын баруун орны автозамын бүтээн байгуулалтыг дэмжив

2017 онд БНХАУ-ын хангасан зээлийн дэмжлэгээр Баянхонгор аймгийн 129.4 километр урт автозам, Завхан аймгийн 114 километр болон 67 километр автозам зэрэг Монгол Улсын баруун хэсгийн автозамын бүтээн байгуулалт эхэлжээ. Төслийг хэрэгжүүлсний дараа Монгол Улсын баруун аймгуудын зам тээврийн байдлыг ихээхэн сайжруулж, тухайн орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд хүчтэй баталгаа хангах болно.
Долоо. Хятад, Монгол хоёр улс хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах тухай уулзалтыг хамтран зохион байгуулав

Элчин сайд Шин Хаймин болон Монголын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалах тухай уулзалтыг 08 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл эрх зүйн орчин, санхүүгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын бодлого, хөдөлмөр эрхлэлтийн албаны лиценз, хөрөнгө оруулалтын аюулгүй байдал зэрэг асуудлаар Монгол Улсын Засгийн газрын холбогдох хүмүүстэй уулзалт хийв.
Найм. Хятад, Монгол хамтран Монгол Улсын анхны орон нутаг алсалсан цахилгаан дамжуулах агаарын сүлжээг байгууллаа

Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын сүлжээний шавыг тавих ёслол 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын баруун дүүрэгт болов. Тус төсөл нь Хятад улсын хөнгөлөлттэй зээлээр бүтээн байгуулах бол Монгол Улсын анхны орон нутгийг дамнасан 330 киловатт өндөр хүчдэлт цахилгаан дамжуулах агаарын шугам болох бөгөөд ерөнхий урт нь 250 километрт хүрэх бол БНХАУ-ын “TBEA” групп гүйцэтгэх аж. Улаанбаатар-Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц баригдсанаар Улаанбаатараас Өмнөговь аймаг дахь ашигт малтмалын ордуудыг төвийн эрчим хүчний системтэй холбох, Монгол Улсын өмнө хэсгийн бүс нутгийн эдийн засгийн байгуулалт, иргэдийн амьдралд чухал ач холбогдолтой юм.
Ес. Хятад улсаас Монгол Улсад үзүүлэх тусламж тогтвортой ахиж байна

2017 оноос Хятад улс Монгол Улсад үзүүлэх тусламжаа үргэлжлүүлэн хэрэгжүүлж, нэг хэсэг тусламжийн төслүүдийг амжилттай ахиулав. Үүнд, Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын ажил эрчимтэй явагдаж, гол цогцыг нь байгуулж дуусгав. Монгол Улсын сургууль болон хүүхдийн цэцэрлэгт тусламж үзүүлэх төсөл, гэр хорооллыг өөрчлөн засах төсөл, боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүд тогтвортой ахиж байна. Хэсэг тусламжийн эд зүйлсийг Монголын талд гардуулав.
Арав. Тусламжаас гадна сургалтын цар хүрээ, үр нөлөө дээшлэв

Сүүлийн жилүүдэд Хятад улсаас Монгол Улсад үзүүлэх тусламжаас гадна сургалтын цар хүрээг хүчтэй өргөжүүлж, Монгол Улсын эдийн засаг нийгмийн хөгжилд чиглэсэн салбаруудыг хамрах, иргэдийн амьдрал ахуйд ойрхон төслүүдийг хэрэгжүүлж, иргэдийн сэтгэлд хүрч, Хятад, Монголын найрамдал, ажил хэрэгч хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн. 2017 онд Хятадын талын зохион байгуулалтаар Хятад улсад ирж богино хугацааны сургалт, эрдмийн зэргээр мэргэжил дээшлүүлсэн Монголын оюутан залуусын тоо 900 гаруй болов.
