solongonews
Шин Хай Мин Элчин сайд Монгол Улсын Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлтэй уулзалт хийлээ
2016-02-03 15:34
Шин Хай Мин Элчин сайд Монгол Улсын Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлтэй уулзалт хийлээ

Энэ сарын 2-нд Шин Хай Мин Элчин сайд Монгол Улсын Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлтэй уулзалт хийж, хоёр тал ажлын харилцан солилцоо хийлээ. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ли Вэй уулзалтад оролцов.

Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл хэлэхдээ: - Хятадын талтай байгаль орчин хамгаалал, усжуулалт, ойн аж ахуй болон аялал жуулчлал зэрэг салбарт хамтран ажиллахыг ихэд эрмэлзэж байгаа бөгөөд, үүнд Хятадын тал санхүү, техник технологи, ажилчин зэрэг талаар Монголын талд илүү их дэмжлэг үзүүлэхийг хүсч, эдгээр салбаруудын хамтын ажиллагаа идэвхтэй үр дүнд хүрч чадна гэдэгт найдаж байна гэдгээ илэрхийллээ.

Шин Хай Мин Элчини сайд хэлэхдээ: - Ойрын жилүүдэд Хятад, Монголын харилцаа хөгжил сайн хандлагатай байж, Хятадын тал Монголын талтай байгаль орчин хамгаалал, экологийн нөөцийн нээлт ашиглалт, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг хүсч, мөн Монголын талд идэвхтэй дэмжлэг үзүүлэхийг хүсч буйгаа хэлээд мөн эдгээр хамтын ажиллагаа нь хоёр орны ард түмэнд илүү сайн үр шимийг өгч, үүгээр дэлхийн хүрээнд байгаль орчин хамгаалалд хувь нэмэр оруулах юм. Шинэ жилдээ, хоёр тал үргэлжлүүлэн хичээхийг хүсч байгаа бөгөөд, Торгоны замын эдийн засгийн бүс санаачилга болон Талын зам санаачилгын хөгжлийн стратегийн уялдааг хөгжүүлж, хоёр улсын хамааралтай салбарын бодит хамтын ажиллагааг сайтар төлөвлөн, хоёр улсын харилцаанд шинэ том хөгжлийг дэмжин хөгжүүлэхээ илэрхийллээ.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл