ӨМӨЗО-ы Зах зээлийг хянан хамаарах товчоо, ӨЗО-ы Намын хорооны ахмад ажилтны товчоо, ӨЗО-ы Хэрэглэгчдийн нийгэмлэг, Өвөр Монголын Ахмадын их сургуулиас Өвөр Монголын ахмадуудын хэрэглээний боловсролын баазыг нээж хаяг өлгөх ёслолыг энэ сарын 14-нд зохион байгуулав. 2017 оны эцсийн байдлаар Өвөр Монголд 60 насыг давсан ахмадуудын тоо 4.36 саяд хүрч, нийт хүн амын 17.4 хувийг эзлээд байна. Урьдчилан тооцоолсноор 2020 гэхэд таван саяыг давах юм байна.
Сүүлийн жилүүдэд зарим хууль бус бизнес эрхлэгчид ахмад настнуудыг мэхлэх нь олширч байна. Иймд ӨЗО-ы Хэрэглээний нийгэмлэгээс ахмадуудын хэрэглээний боловсролыг дээшлүүлэх хүрээнд хөдөө орон нутаг, өрх гэр, аж ахуйн нэгж, аялал жуулчлалын баазуудад очиж, сургалт зохион байгуулах арга хэмжээ авсан байна. Үүний зэрэгцээ ахмадуудын хэрэглээний боловсролыг удирдах гарын авлага, зурагт хуудас зэргийг хэвлэн тараажээ.
