Хоёр өдрийн хугацаатай зохион байгуулагдсан Рашааны II удаагийн форум 08 -р сарын 01-ний орой Хянган аймгийн Рашаан хотод хаалтаа хийсэн байна.
ӨМӨЗО-ы намын хорооны нарийн бичгийн даргын орлогч,ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бү Шяолинь форумын хаалтын ёслолд оролцов. Өөртөө засах орны дэд тэргүүлэгч Ай Лихуа, Төвийн үндэстний их сургуулийн захирал нар ёслолд оролцож үг хэлсэн байна.
Ай Лихуа илтгэлдээ, “Дэлхийн соёл иргэншлийн ярилцлага болон Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц” сэдвийн дагуу форумд оролцсон зочид, дотоод гадаадын эрдэмтэн судлаачид бүс нутгийг засах, улсыг засах болон дэлхийг засах сэдвээр ярилцан, үүн дотроо экологийг нэн тэргүүнд тавьж, ногоон хөгжлийн шинэ гарцыг хайн, “Нэг бүс-Нэг зам” санаачилгын хүрээнд үүсч буй шинэ боломжийг гүнзгий судлан, өндөр түвшинд гадаадтай нээлттэй харилцах боломж ямар байх тухайд санал бодлоо солилцон, хэлэлцэж буй сэдвээр олон санаачилга дэвшүүлж, эдийн засгийн хөгжилд шинэ түлхэц өгч, дэлхийд болон Хятад, Өвөр монголчуудад шинэ итгэл найдварыг авчирлаа” гэв.
Тус удаагийн форумыг Өвөр Монголын Тал нутгийн соёлын хамгаалалт хөгжүүлэлтийн газраас санаачилж, Хянган аймгийн Рашаан хотын захиргаанаас зохион байгуулав. Форумын хугацаанд нийтийн хурал, захирлын форум зэргийг зохион байгуулж, хуралд оролцсон эрдэмтэн мэргэдээс гол сэдвийн тойронд яриа илтгэл тавьсан байна.
