Хятадын Үндэсний Статистикийн газраас 17-нд гаргасан тоо баримтаас үзвэл, энэ жилийн эхний улирлын ДНБ-ний ерөнхий хэмжээ 19.8 их наяд юань хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 6.8 хувиар нэмэгджээ. Үүнд, нэгдүгээр аж үйлдвэрийн нэмүү өртөг өнгөрсөн оны мөн үеэс 3.2 хувиар, хоёрдугаар аж үйлдвэрийн нэмүү өртөг өнгөрсөн оны мөн үеэс 6.3 хувиар, гуравдугаар гуравдугаар аж үйлдвэрийн нэмүү өртөг өнгөрсөн оны мөн үеэс 7.5 хувиар нэмэгджээ.
Үндэсний Статистикийн газрын үндэсний эдийн засгийн статистикийн нэгдсэн газрын захирал, хэвлэлийн төлөөлөгч Шин Жыхун танилцуулахдаа: эхний улиралд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл сайн байна. Гахай, хонь, үхрийн мах 23 сая 160 мянга тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.8 хувиар нэмэгдсэн. Аж үйлдвэрлэлийн үйлдвэрлэл ерөнхийдөө тогтвортой байна. Хятадын үйлчилгээний салбарын үйлдвэрлэлийн индекс өнгөрсөн оны мөн үеэс 8.1 хувиар өссөн гэжээ.
Шин Жыхун: Эхний улирлын Хятадын үндэсний эдийн засаг тогтвортой өсөж байна. Өндөр чанартай эдийн засгийн хөгжлийг дэмжих ашигтай нөхцөл улам нэмэгдлээ. Бүтэн жилийн эдийн засаг эрүүл, тогтвортой хөгжихөд сайн суурь тавина гэжээ.
