solongonews
Бээжин хотын өвлийн спортын анхны наадам болж байна
2018-12-07 10:51
Бээжин хотын өвлийн спортын анхны наадам болж байна.

Бээжин хотын өвлийн спортын анхны наадам 12-р сарын 05-ны өдөр Бээжин хотын Ү Кэсүн спортын төвд нээлтээ хийсэн байна. Тус наадамд Бээжин хотын дүүргүүдийн тамирчид, шүүгч, ажилтан, үзэгчид нээлтийн ёслолын үйл ажиллагаанд оролцсон болно.

Өвлийн спортын анхны наадмыг тэмцээний баг, сонирхогчдын баг гэсэн хоёр хэсэгт хуваан өрсөлдүүлэх болно. Тэмцээний багийн уралдаанд тэшүүрийн уралдаан (богино замын тэшүүр, уран гулгалт), цанын уралдаан (дан цана, хос цанаар гулгах), хоккей бөмбөг, кёрлингийн бөмбөг зэрэг 4 агуулгаар 16 багийн 8-17 насны 1232 тамирчид оролцох болно. Сонирхогчдын багийн тэмцээн кёрлингийн бөмбөг, цанын уралдаан, цасан тэрэг зэрэг 5 агуулгаар зохион байгуулагдах бөгөөд 6-60 насны  4484 тамирчид оролцох болно.

Тун удахгүй болох гэж байгаа Бээжингийн өвлийн олимпын наадамд зориулан энэхүү тэмцээнийг зохион байгуулж байгаа бөгөөд Бээжин хотын оршин суугчдын спортын наадмын төрлүүдэд оролцох урмыг нэмэгдүүлж чадсан байна.

Зохиогч: ЖАН ШАО, ВАН ЮҮН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл