solongonews
40 жилийн хугацаанд 78 тэрбум гаруй мод тарьжээ
2021-12-13 10:58
40 жилийн хугацаанд 78 тэрбум гаруй мод тарьжээ.

    40 жилийн өмнө 1981 оны 12-р сарын 13-ны өдөр Бүх Хятадын АТИХ-ын IV хурлаас “Иргэдийн сайн дураараа мод тарих ажлыг өрнүүлэх тухай” тогтоол баталж, мод тарих, ойжуулах, эх орноо ногооруулах ажлыг насанд хүрсэн иргэн бүрийн хуулиар хүлээсэн үүрэг болгов. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд бүх иргэд сайн дураар мод тарих ажилд идэвхтэй оролцож, давхардсан тоогоор нийт 17.5 тэрбум хүн 78 тэрбум гаруй мод тарьсан байна.

- Бүх иргэд сайн дураараа мод тарих нь манай орны ойн нөөцийн өсөлтийг үр дүнтэй дэмжиж, Хятадын ойн бүрхэвчийг 1980-аад оны эхэн үеийн 12 хувиас 23.04 хувь болтол нэмэгдүүлсэн. Ойн нөөц 9.028 тэрбум шоо метрээс 17.56 тэрбум шоо метр болж өссөн нь Хятадыг дэлхийн ойн нөөцөөр хамгийн түргэн өсөлттэй, таримал ойн хамгийн том талбайтай орон болгосон гэж Хятадын үндэсний ой хөвч өвс бэлчээрийн газрын Экологийн хамгаалалт сэргэлтийн танхимын дарга Жан Вэй танилцуулж байлаа.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл