XII удаагийн БХАТИХ-ын Хууль зүйн хороо энэ сарын 11-ний өдөр бүгд хурал хуралдуулж, төлөөлөгчдийн хянан хэлэлцсэн саналын дагуу иргэний хуулийн ерөнхий зүйлийн төсөл болон XIII удаагийн БХАТИХ-ын төлөөлөгчдийн орон тоо, сонгуулийн асуудлаарх тогтоолын төсөл, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн төлөөлөгчдийг сонгох аргын төсөл, Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн төлөөлөгчдийг сонгох аргын төслийн талаар нэгдсэн байдлаар хянан хэлэлцсэн байна. Хууль зүйн хорооны бүрэлдэхүүнүүд хуралд оролцож, БХАТИХ-ын Дотоод хэрэг, хууль зүйн хороо, Ардын дээд шүүх, Ардын дээд прокурорын Газар, Төрийн зөвлөлийн Хууль дүрмийн алба, Хятадын Нийгмийн шинжлэх ухааны Академи, Хятадын хууль зүйн нийгэмлэгийн холбогдох хариуцлагатай хүмүүс хуралд оролцсон байна.
XII удаагийн БХАТИХ-ын V чуулганы хөтөлбөрийн дагуу 3 дугаар сарын 10-ны өдөр төлөөлөгчид иргэний хуулийн ерөнхий зүйлийн төслийг хянан хэлэлцэв. Чуулганы нарийн бичгийн газар төлөөлөгчдийн дэвшүүлсэн саналыг эмхлэн цэгцэлж байна. Хууль зүйн хорооны өнөөдрийн хурал нь төлөөлөгчдийн саналыг нарийн хянамгай судалж, иргэний хуулийн ерөнхий зүйлийн төсөл болон "Нэг шийдвэр, хоёр аргын төсөл"-д өөрчлөлт оруулах талаар авч хэлэлцэн төслийн үр дүнгийн тайлан, өөрчлөлт оруулсан төслийн эхийг дэвшүүлсэн байна. Дараагийн шатанд хуулийн заалтын дагуу чуулганы тэргүүлэгчдийн байнгын хэрэг эрхэлсэн дарга нарын хуралд дэвшүүлж хянан хэлэлцүүлсний дараа дахин төлөөлөгчдийн бүгд хуралд дэвшүүлэн хянан хэлэлцүүлэх юм байна.
БХАТИХ-ын Хууль зүйн хороо бүгд хурал хуралдуулав
2017-03-11 21:00
XII удаагийн БХАТИХ-ын V чуулганы хөтөлбөрийн дагуу 3 дугаар сарын 10-ны өдөр төлөөлөгчид иргэний хуулийн ерөнхий зүйлийн төслийг хянан хэлэлцсэн байна.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
