solongonews
“Луугарын жүн” ном уншигчидтай золголоо
2019-12-17 15:24
“Луугарын жүн” ном уншигчидтай золголоо.

“Луугарын жүн” (өгүүллэгийн түүвэр) номын баяр 12-р сарын 16-ны өдрийн үдээс өмнө Хөххотод болов.

Тус номд Өвөр Монголын Зандар, Х.Шинэхүү, М.Хасбаана, Бүрэнтөгс зэрэг арван нэгэн ахмад зохиолчийн хойч үеийнхэндээ оюуны өгөөж болохоор хичээж туурвисан, үндэстний соёлтой холбогдсон “Эмээл үүрсэн өвгөн”, “Сумын буурь”, “Хайр” зэрэг 20 орчим богино хэмжээний өгүүллэгийг багтаажээ.

“Луугарын жүн” номыг Өвөр Монголын Соёлын дуу хөгжмийн дүрс шингээлтийн хэвлэлийн хорооноос цаасан болон цахим хэлбэрээр хэвлүүлэн тараасан бөгөөд Өвөр Монголын Шилийнгол, Ордос, Алшаа зэрэг аймаг хотын сургуулиудаар үнэ төлбөргүй тараах юм байна.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл