Сүүлийн өдрүүдэд Хятадын Үндэсний эрчим хүчний газраас мэдээлснээр 2021 онд Хятадын нийт нийгмийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 8,312.8 тэрбум кВт.цаг болж, өнгөрсөн оны мөн үеэс 10.3 хувь нэмэгдэж, 2019 оны мөн үеийнхээс 14.7 хувь, хоёр жилийн хугацаанд дунджаар 7.1 хувь өссөн байна.
Үйлдвэрлэлийн салбараар авч үзвэл нэгдүгээр анхдагч аж үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 102.3 тэрбум кВт.ц буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.4 хувь нэмэгдэж, хоёрдогч аж үйлдвэрийнх 5.613.1 тэрбум кВт.ц буюу өнгөрсөн оны мөн үеэс 9.1 хувь өссөн байна. Гуравдагч аж үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 1423.1 тэрбум кВт.ц ба энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 17.8 хувь нэмэгдсэн байна. Хот, хөдөөгийн иргэдийн амьдралд ашигласан цахилгаан эрчим хүчний хэрэглээ 1.174.3 тэрбум кВт.ц болж, өнгөрсөн оны мөн үеэс 7.3 хувь нэмэгдсэн байна.
- Хятадын эдийн засаг сэргэн хөгжсөнөөр нийт нийгмийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ тогтвортой нэмэгдсэн байна. Анхдагч аж үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний хурдацтай өсөлтөд үр тарианы үйлдвэрлэл шинэ өндөр төвшинд хүрч, мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой өсөлт, хөдөө аж ахуйн цахилгаанжуулалтын төвшин тасралтгүй дээшилсэн зэрэг хүчин зүйлүүд голлон нөлөөлж байна. Экспортын хурдацтай өсөлт, аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн тасралтгүй хөгжил, өндөр технологийн үйлдвэрлэл, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн хурдацтай өсөлт нь хоёрдогч аж үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлтөд нөлөөлсөн. Үүний зэрэгцээ үйлчилгээний салбар буюу гуравдагч аж үйлдвэр хөгжлөө олж, мэдээлэл дамжуулах, программ хангамж, мэдээллийн технологийн үйлчилгээ,зочид буудал, нийтийн хоолны салбар,зам тээвэр,агуулах, шуудангийн үйлчилгээ зэрэг орчин үеийн үйлчилгээний салбарын өсөлт гуравдагч аж үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ хурдацтай нэмэгдэхэд гол нөлөөлсөн болно.
