Саяхан Өвөр Монголын Эдийн засаг аж ахуйн их сургуулийн умард хилийн нөөц баялгийг ашиглах ба байгаль орчныг хамгаалан зохицонгуй хөгжүүлэх академич мэргэжилтнүүдийн ажиллах өртөөний нээлтийн ёслол тус сургуульд болсон юм.
Хятад улсын экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын бодлогын удирдлагаар Өвөр Монголын нөөц баялгийг ашиглах, байгаль орчныг хамгаалан зохицонгуй хөгжүүлэх нь “Үзэсгэлэнт сайхан Хятад улс”-г бүтээн байгуулах, түүний экологийн цэвэр чанар сайтай хөгжлийг тууштай хэрэгжүүлэх гол зорилготой. Өвөр Монголын Эдийн засаг аж ахуйн их сургууль нь академич мэргэжилтнүүдийн ажиллах өртөө байгуулагдсан аз тохиолыг ашиглаж нөөц баялаг, байгаль орчин, экологийн цэвэр аж ахуй зэрэг талын суурь судалгаагаа гүнзгийрүүлж, экологийн соёлын бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байна.
Бас энэхүү академич мэргэжилтнүүдийн ажиллах өртөөгөөр тавцан болгож, нээлттэйгээр сургууль эрхлэн, шат шатаар урагш дэвшиж, академич мэргэжилтнүүдтэй харилцаа ойлголцлоо сайжруулан, чухал чухал судалгааны төслийн нээлт, дээд зэргийн боловсон хүчнийг хүмүүжүүлэх зэрэг тал дээр нарийн бодитой хамтын ажиллагаа өрнүүлэн, сургалт, судалгааны талыг цаашид дээшлүүлэх болно.
Нээлтийн ёслолын дараа Сүн Жүлин академич "Том дата, датагийн шинжлэх ухаан ба зохиомол оюун” сэдвээр том датагийн ирээдүйн хөгжил хандлага, хэрэглэлтэд задлалт шинжилгээ хийжээ. Мэргэжилтнүүдийн багийн төлөөлөл Дүн Сөүчэн “Хятад, Монгол, Оросын аж ахуйн корридор экологи байгаль орчны асуудал ба экологийн цэвэр хөгжлийн олон улсын хамтын ажиллагааны загвар” сэдвээр тайлан тавьж, Хятад, Монгол, Оросын аж ахуйн корридор экологи байгаль орчинд оршиж байгаа асуудалд задлалт шинжилгээ хийсэн байна.
