Өвөр Монголын Эзэнээ хошууны Жюй Янь соёлын хот зохион байгуулсан Эзэнээ·Хятад, Монголын Олон улсын бараа бүтээгдэхүүний яармаг, Хятад, Монголын хачин чулуу эрдэнийн чулуу сонирхох соёл аялал жуулчлалын наадам 09-р сарын 25-ны өдөр Өвөр Монголын Алшаа аймгийн Эзэнээ хошуунд болов. Хятад улсын “Бүс ба зам”-ын эдийн засгийн хөгжлийн бодлогын санаачилгыг идэвхтэй хэрэгжүүлж, Хятад, Монгол хоёр орны бодит эрхэмлэх хамтын ажиллагааг чангатгаж, Хятад, Монголын бараа бүтээгдэхүүний харилцааг сайжруулж, боомтын аялал жуулчлалын зах зээлийг хөгжүүлэхэд энэхүү арга хэмжээний гол зорилго оршиж байгаа аж.
Энэ удаагийн Хятад, Монголын брэнд бараа бүтээгдэхүүний олон улсын таваарын урилгын үзэсгэлэн, Хятад, Монгол олон улсын эрдэнийн чулуу, хачин чулуу сонирхох үзэсгэлэн, олон улсын мөнгөн эдлэлийн үзэсгэлэн, Жюй Янь эртний замын түүхэн дурсгалт бодис ба аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн зэрэг цуврал үзэсгэлэн зохион байгуулсан байна. Монгол, Орос, Энэтхэг, Пакистан, Япон зэрэг 200 гаруй худалдааны компани, Хятад улсын 100 аж ахуйн нэгж энэхүү үзэсгэлэнд оролцсон байна.
Эзэнээ хошуу нь тун удахгүй аялал жуулчлалын оргил үед орох болно. Харин энэ удаагийн арга хэмжээ нь Эзэнээ хошууны аялал жуулчлалын агуулгыг баяжуулж, Алшаа, Эзэнээ хошууны нэр нөлөөг өсгөхөд ихээхэн ач холбогдолтой юм.
