solongonews
“Жангар” урлагийн баг Хятад-Энэтхэгийн “Торгоны зам” хөгжмийн наадамд оролцов
2018-03-22 16:33
“Жангар” урлагийн баг Хятад-Энэтхэгийн “Торгоны зам” хөгжмийн наадамд амжилттай оролцоод ирлээ.

Гурав дахь удаагийн “Торгоны зам” Хятад-Энэтхэгийн хөгжмийн наадам 03-р сарын 11-ний үдэш Энэтхэгийн Бумбэй хотноо нээлтээ хийж, 03-р сарын 15-ны өдрийг хүртэл Энэтхэгийн Бумбей, Шинэ Дели хотод зохион байгуулагдсан байна.

Хөгжмийн наадмыг Хятад улсын Утга урлагийнхны холбоо, Хятад улсаас Энэтхэг улсад суугаа Ерөнхий консул, Хятад улсын дуучдын нийгэмлэг болон Энэтхэгийн дуучдын нийгэмлэг хамтран зохион байгуулжээ.

Алдарт дуучин Загдсүрэн, Хүүдүүт, алдарт морин хуурч Мянгад Баяр, Цэцэнт, шударга хөгжимчин Линь Цүн, дөрвөн утаст хуурч Жөу Чанфү, хөөмийч Болд зэрэг уран бүтээлчид болон биет бус соёлын өвийн уламжлагчдаас бүрдсэн “Жангар” урлагийн багийнхан Хятад улсыг төлөөлөн энэхүү тоглолтод оролцжээ.

“Жангар” урлагийн баг бүрэлдэхүүн нь морин хуурын ая “Түмэн агтны төвөргөөн”, “Хэрлэнгийн бараа”, “Дүүлэлт”,  Урадын дуу “Дөрвөн настай халиун” , “Эзэн богд Чингис”, Монгол үндэстний алдарт баатарлаг тууль “Жангарын магтаал” зэрэг үндэстний онцлогтой тоглолтуудаараа ая дууны цэнхэр хадаг өргөн барьсан байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://mongol.cctv.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл