solongonews
Шиньжянгийн уран сайханчид Өвөр Монголд ирж тоглолт хийлээ
2019-11-14 16:39
Шиньжянгийн уран сайханчид Өвөр Монголд ирж тоглолт хийлээ.

        Хятад улсын өнцөг булан бүрт тархаж нутагшсан монголчууд маань өнө удаан түүхэн хөгжлийн явцад адил бус соёл зан үйлийн онцлогоо өвлөн уламжилж ирсэн юм. Энэ дунд ардын уран сайханчдын гавъяа зүтгэл тун их байх ёстой.

  Энэ сарын 11-ий өдрөөс 12-ны өдрийг хүртэл Шиньжянгийн 100 хүний бүрэлдэхүүнтэй ардын уран сайханчдын баг, Өвөр Монголын Урлагийн дээд сургуульд ирж, Ойрад монголчуудын онцгой өнгө аястай тоглолт, зан үйлийн үзүүлбэрийг гаргасан нь тухайн газар орны онцлогт биет бус соёлын өвийг таниулж мэдрүүлэхэд дэм болсон төдийгүй, Өвөр Монголын Урлагийн Дээд Сургуулийн эрдэмтэн багш урьж ажиллуулах, соёлын солилцооны хөгжлийг сайжруулах зэрэгт маш чухал аз тохиол хангасан байна. Энэ нь мөн хоёр дахь удаагийн “Тууль ба урлаг” Жангарын найрын чухал агуулга болсон Өвөр Монгол дахь соёлын солилцооны үйл ажиллагаа юм.

        Энэхүү үйл ажиллагаанд Шиньжянгийн Уйгарын Өөртөө Засах Орны Алтай, Тарвагатай, Баянгол, Бортал зэрэг газар орноос хүрэлцэн ирсэн 40-75 насны ардын уран сайханчдаас Жангарын магтаал, товшуурын цохилго, биелгээ бүжиг, уртын дуу, хувцас загварын үзэсгэлэн зэрэг орон нутгийн онцлогтой олон тоглолт хийж, Өвөр Монголын Урлагийн Дээд Сургуулийн багш сурагчдад нэгэн удаагийн үнэ цэнэтэй урлагийн хүнс хангасан байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл