
8-р сарын 9-нд Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны хяналт удирдлагыг зохицуулах газар, аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны CCID судалгааны хүрээлэн, Хятадын цахим мэдээллийн агентлагаас зохион явуулсан Хятадын гэр ахуйн цахим худалдааны 7-р дээд форум Бээжинд боллоо. Форум бас "2016 оны эхний хагас жилийн Хятадын гэр ахуйн цахим худалдааны шинжилгээний тайланг" нийтэлжээ. Тайланд, 2016 оны эхний хагас жилд, Хятадын В2С гэр ахуйн цахим худалдааны зах зээлийн цар хэмжээ 184 тэрбум 800 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 35 хувиар нэмэгдэж, онлайн бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдааны өсөлтөөс давсан байна. 5 жилийн хурдтай хөгжлийг өнгөрүүлээд, цахим худалдаа нь улмаар гэр ахуйн хэрэглээний чухал хэв загвар болсон байна.

