
Панда галт тэрэг энэ сарын 24-нд Чэндү өртөөнөөс Чэнкүн төмөр замаар Э Мэй өртөө рүү анхны аяллаа эхлүүллээ. Аялал жуулчлалын зориулалт бүхий Панда галт тэрэг нь тав тухтай унтлагын өрөө, аюулгүйн электрон цоож, бүх галт тэргийг хамарсан Wi-Fi, хүссэн үедээ халуун усанд орох өрөө, шатрын өрөө, KTV, коктель ундааны газар, хоолны газартай. Орон сууц, идээ ундаа, аялал жуулчлал зэрэг үйлчилгээг нэг дороос авч болох одтой өндөр зэрэглэлтэй “Хөдөлдөг буудал” аяллаа эхлүүлснээр хүмүүсийн анхаарлыг татаж эхэллээ.
Панда галт тэрэг 12 чингэлэгтэй. Үүнд, тансаг зэрэглэлийн нэг чингэлэг, зөөлөн ор бүхий хоёр чингэлэг, энгийн унтлагын ор бүхий таван чингэлэг, хоолны зориулалт бүхий нэг чингэлэг, дуу хөгжмийн болон амрах, ажлын гээд тус тус нэг чингэлэгтэй. Нийт зочид хүлээн авах 252 өрөөтэй. Галт тэрэгний дарга Ванлэйн танилцуулж буйгаар Одтой өндөр зэрэглэлийн хөдөлдөг буудал бүхий Панда галт тэрэг өдөр тутмын үйлчилгээнээс гадна, үйлчлүүлэгчдийн хүсэл шаардлагын дагуу одтой өндөр зэрэглэлийн буудлаар үйлчлүүлж буй хүмүүст тусгай зориулалтын үйлчилгээ үзүүлэх аж. Баг хамт олноороо аялж буй зорчигчид үдээс хойших цайллага, үдэшлэг цэнгүүн зохион байгуулах боломжтой юм байна.















