solongonews
Жинь Юны цуврал бүтээлүүд зарагдаж дууслаа
2018-11-01 16:13
Хятадын күнфү (зодоон, тулаан) дүрслэгдсэн зохиолын алдарт зохиолч 2018 оны 10-р сарын 30-ны өдөр таалал төгссөн байна.

Жинь Юны цуврал зохиолуудыг нандигнан хадгалахын тулд Хятадын уншигчид номын дэлгүүрт борлуулж байгаа түүний зохиол бүтээлийг булаацалдан авч байгаа хэмээн  мэдээлсэн байна.

- Өчигдөр буюу 10-р сарын 31-ний өдөр хүмүүс дэлгүүрт ирж, Жинь Юны зохиол бүтээлүүдийг худалдан авсан. Манай дэлгүүрийн Жинь Юны цуврал бүтээлүүд бараг зарагдаж дуусаж байна гэж Шанхай хотын Вань Зай Тянь Ди номын дэлгүүрийн ажилтан танилцууллаа.

Хан Жөү, Шя Тэнь,Чэн Дү зэрэг Хятадын том хотуудын номын дэлгүүр ч ийм байдалтай байгаа ажээ. Үүнээс гадна 968 юанийн Жинь Юны цуврал зохиол зарагдаж дууссан бөгөөд хэвлэлийн газар нэмж хэвлэх ажлаа эхлүүлсэн байна. Шинээр хэвлэгдсэн номууд 11-р сарын дундуур уншигчидтай золгох болно.

10-р сарын 30-ны өдрийн 16:00 цагийн үед 250 мянган ширхэг Жинь Юны роман бүтээл зарагдсан болохыг Хятадын том цахим худалдааны тавцан Тянь Маогийн статистик мэдээллээс олж харах боломжтой юм. Үүнд: Жин Юнгийн цуврал зохиол нь хүмүүст хамгийн их таалагдаж, “Тянь Лүн Ба Бү” роман нь хамгийн олон зарагдсан тулааны урлагийн роман болсон юм.

Жинь Юны намтар: 1924-2018

1924 оны 02-р сарын 06-аас 2018 оны 10-р сарын 30 (94 нас)

Хятадын Жэжян мужийн Хайнинд нутагтай. Жинь Юны күнфү (зодоон, тулаан) дүрслэгдсэн тууж, роман нь сайнаар үнэлэгддэг бөгөөд Хятад, Тайвань, Хонконгийн хятад хэлтнээ хүрээд зогссонгүй, дэлхийн олон хэлээр орчуулагдан хэвлэгдсэн аж.

“Ном сэлэм тэмцэлдсэн түүх”(《书剑恩仇录》1955-1956), “Хөх цуст сэлэм“(《碧血剑》1956),”Бүргэд баатар эргэн ирсэн нь“(《神雕侠侣》1959-1961), ”Цагаан морь янцгаасан өрнийн салхи” (《白马啸西风》1961)зэрэг шилдэг бүтээлүүдтэй. Жинь Юны олон бүтээлийг кино болон олон ангит кино болгосон бөгөөд Хятадын хэдэн үеийн хүмүүст нөлөөлсөн байдаг.

Тэрээр мөн 1959 онд «Мин Бао» өдөр тутмын сониныг Хонконгт эрхлэн гаргадаг байсан бол 1994 онд ажлаа хүлээлгэн өгсөн юм.


 


 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : thepaper.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл