solongonews
Хятадын олон улсын зохиогчийн эрхийн IX форум нээгдэв
2023-11-24 17:49
Хятадын олон улсын зохиогчийн эрхийн IX форум Чэндү хотод нээгдэв.

        Хятадын олон улсын зохиогчийн эрхийн IX форум 11-р сарын 23-наас 25-ны өдрүүдэд Чэндү хотод болж байна. Энэ удаагийн зохиогчийн эрхийн форумын хугацаанд зохиогчийн эрх эзэмшигчдийн олон улсын форумыг нэг удаа, зохиогчийн эрхийн олон улсын салбар форумыг хоёр удаа, сэдэвчилсэн форумыг 11 удаа зохион байгуулж, хэд хэдэн өвөрмөц арга хэмжээ зохион байгуулж байна. Дээрх үйл ажиллагаанд Хятадын Зохиогчийн эрхийн соёлын эрдэм шинжилгээний анхдугаар симпозиум, Зохиогчийн эрхийн инновацын хамтын ажиллагааны үндэсний форум, Онлайн видео бичлэгийн зохиогчийн эрхийн салбарын инновац ба хөгжлийн форум, Зохиогчийн эрхийн хууль журамд өөрчлөлт оруулах халуун цэгийн асуудлуудын симпозиум, Онлайн уран зохиолын зохиогчийн эрхийн худалдааг дэмжих соёлын солилцооны форум, Дижитал хөгжмийн салбарын чанартай хөгжлийн форум зэрэг арга хэмжээнүүд багтаж байна.

        "Зохиогчийн эрхийн шинэ эрин үе нь шинэ хөгжлийг идэвхжүүлдэг" уриан дор болж буй энэ удаагийн зохиогчийн эрхийн форум нь "Онлайн болон оффлайн хэлбэрийг нэгтгэх, орон нутгийг тэргүүлэн идэвхжүүлэх, үзэсгэлэн хийгээд худалдааг зэрэгцүүлэх" гэсэн арга хэлбэрээр явагдаж, оффлайн үзэсгэлэнгийн талбай нь 52.000 хавтгай дөрвөлжин метр байгаа бөгөөд үзэсгэлэнгийн 4 ордон талбай, 5 томоохон павильон ажиллуулж байгаа ажээ. Зохиогчийн эрхийн олон улсын форумыг нэг удаа, зохиогчийн эрхийн олон улсын салбар форумыг хоёр удаа, сэдэвчилсэн форумыг арван нэг удаа, дэмжих арга хэмжээг зургаа удаа тус тус зохион байгуулж, голцуу Хятадын зохиогчийн эрхийн салбарын шинэ ололт амжилт, шинэ бүтээгдэхүүн, шинэ загвар, шинэ технологийг сурталчлан таниулах болно.  

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл