Хятадын олон улсын агаарын болон сансрын үзэсгэлэн тун удахгүй болно
2016-10-28 17:25
Хятадын олон улсын агаарын болон сансрын үзэсгэлэн тун удахгүй болно.

Хятадын олон улсын агаарын болон сансрын үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нээс 6-ны өдрүүдэд Хятадын Гуандүн мужийн Жү Хай хотод зохион байгуулагдах болно. ОХУ-ын “Эрэлхэг дайчин”, ”Хараацай”, Англи улсын “Улаан сум” зэрэг алдарт нислэгийн баг болон Пакистан улсын агаарын цэргийн арми Хятадын талын урилгаар уг үзэсгэлэнд оролцох болно.

Англи улсын “Улаан сум” нислэгийн багийн тоглолт 10 дугаар 27-ны өдөр Жү Хай хотод урьдчилан явагдсан байна. Энэ нь мөн уг нислэгийн багийн Хятад дахь анхны тоглолт болно. “Улаан сум” нислэгийн баг 1965 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл 4800 гаруй удаагийн нислэгийн тоглолтод оролцсон түүхтэй аж.



Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : www.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
