Шиньжянгийн Баянгол Монгол Өөртөө Засах Жөүгийн Хэжин шяний 2019 оны Хорин хоёр дахь удаагийн зүүн зүгт буцсан "Наадмын баяр", "Зүрхэнд уятай тал, ажнай хүлгийн диваажин, хун нутагшсан өлгий, зүүн зүгт буцсан нутаг, үзэсгэлэнт сайхан Хэжин" гэдгээрээ нэрд гарсан Хэжин шяний Баянбулгийн тал нутагт 2019 оны 07-р сарын 20-ны өдөр сүр жавхлантай боллоо.
Өнгийн цэцэг дэлгэрсэн зуны сайхан улиралд морин хуур, товшуурын аялгаар зүүн зүгт буцсан "Наадмын баяр" Хэжин шяний Баянбулгийнн тал нутагт эхлэлийн хөшгөө нээж, наадамд морь, сарлаг уралдах, бөх барилдах зэргээс гадна, "Зүүн зүгт буцсан" нэрэмжит монгол ардын уртын дууны мөрийцөөн нь илүү олон хүмүүсийн сонирхол бахарлыг татав. Тус удаагийн уртын дууны мөрийцөөнд Шиньжянгийн газар орны бага, идэр, ахмад гурван үеийн хүмүүсээс бүрдсэн 54 ардын дуучин оролцов.
Монгол ардын уртын дуу бол монгол үндэстний соёл урлагийн чухал бүрэлдэхүүн хэсэг. Ард олны гайхалтай авьяас билгээс ундран, урт удаан жил уламжлагдан дэлгэрч ирсэн урлаг, өв соёлын онцгой хэлбэр болно. Монгол ардын уртын дуу урт удаан түүхийн хөгжлийн явцад өөрийн өвөрмөц нутаг нутгийн онцлогтой болсон бөгөөд үүссэн тухайн цаг үеийнхээ онцлогийг ч хадгалан ардын дунд өргөнөөр дэлгэрч ирсэн юм. Дууны агуулга нь дэлгэр баялаг, хөг аялгуу нь сонсголонтой, дуулах хэлбэр нь олон бөгөөд урлагийн уран илэрхийллийн гол санаа нь ч өөр өөр байдаг.
Зүүн зүгт буцсан "Наадмын баяр" нь тухайн газар орны өвөрмөц онцлогийг хадгалсан тал нутгийн соёл, аялал жуулчлалын хэлбэр болж, бүх Шиньжян, түүнчлэн бүх Хятад улсын хэмжээнд ч нөлөө ихтэй болсон байна. Зүүн зүгт буцсан "Наадмын баяр" нь Хэжин шяний соёл, аялал жуулчлалын салбарын агуулгыг баялагжуулсанаар барахгүй Баянбулгийн тал нутаг ба Хэжин шианы соёл аялал жуулчлалын аж ахуйг улс даяар сурталчилж, Баянбулгийн тал нутгийн аялал жуулчлалын салбарын хөгжлийг түлхүү дэмжсэн байна
