
Шүлхий тутарганы боомол
Материал: Шүлхий тутарга, газрын самрын үр, гурил, сахар, бурам, исгэгч /хөрөнгө/, ус
Хийх арга, явц:
1. Гурил 300 гр, исгэгч 3 гр, сахар 80 гр, ус 150 гр. Исгэгчээ бүлээн усанд уусгаж 5 минут байлгана. Гурил, сахараа холиод исгүүртэй усаа хийж зуурна.
2. Гурилаа нухаж нийлүүлээд нэг цаг тавихад 2 дахин хөөсөн байх жишээтэй.
3. Цахилгаан тогоонд шүлхий будаагаа агшаагаад, болсны дараа сахар, бурмаа хийж хутгана.
4. Газрын самрын үрээ арилгаж цэвэрлэнэ.
5. Газрын самрын үрээ няцлаад шүлхий тутарган дээрээ холино.
6. Исгэсэн гурилаа нухаж, жижиглэн хэрчинэ.
7. Хэсэглэсэн гурилаа нэг см хэртэй зузаан болтол нь элдээд шүлхий тутаргаа хийж бооно.
8. Жигнүүрийн тогоондоо ус хийж, шүлхий тутарганы боомлоо жигнүүр дээр тавьж, 20 минут байлгасны дараа галаа асааж, ширүүн галаар 15 минут жигнэнэ. Галаа унтраасны дараа хоёр минут хүлээгээд шүлхий тутарганы боомлоо гаргана.
