solongonews
Хонконгчууд эх орныхоо 69 жилийн ойг тэмдэглэв
2018-10-01 20:18
Хонконгчууд эх орныхоо 69 жилийн ойг тэмдэглэв.

 10-р сарын 01-ний 08:00 цагт Хонконгийн засаг  захиргааны онцгой бүс Жинь Зи Жинь талбайд төрийн далбаа мандуулах ёслол  зохиож, БНХАУ байгуулагдсаны 69 жилийн ойг тэмдэглэв. Ёслолын дараа  Хонконгийн хурал үзэсгэлэнгийн төвт хүлээн авалтын зохион байгуулсан бол энэ  үеэр засаг дарга Линь Жэнь Юэ Э хэлсэн үгэндээ, улс орны өөрчлөлт нээлтийн явцад   Хонконг бол үүрэг гүйцэтгэгч, мөн үр шимийг нь хүртэгч юм. "Нэг улс  хоёр систем"-ийн анхны зорилтоо мартахгүй байхыг Хонконгийн олон салбараас хүсэж  байна гэв. 
Тэрээр, энэ онд өөрчлөлт нээлтийн 40 жилийн ой тохиож  байгаа бөгөөд Гуанжөү-Шэньжэнь-Хонконг чиглэлийн хурдны төмөр замын Хонконгийн  хэсэг албан ёсоор ашиглалтад орсон зэрэг үйл явдал нь эх улсын 69 жилийн баярыг  улам утга агуулгатай болгож байна. Өнгөрсөн нэг жилд төв засгийн газраас Хонконг  эрчтэй дэмжиж, хонконгчуудад ашигтай олон арга хэмжээ хэрэгжүүлсэн. Дарга Ши  Жиньпин "нэг улс бол үндэс суурь" гэж хэлж байсан, "нэг улс хоёр систем"-ийн  анхны зорилтыг үл мартан, улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг  сонирхлыг хамгаалах үүрэг хариуцлагаа үл умартан, эх оронтойгоо хамтаар хөгжиж,   улам сайн сайхан ирээдүйг угтан авахыг хүмүүсээс хүсэж байна гэжээ. 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл