solongonews
Төвийн ухуулах ажлын хэсэг Хятадын өнцөг булан бүрт лекц сургалт явуулж байна
2016-11-16 16:46
Төвийн ухуулах ажлын хэсэг Хятадын өнцөг булан бүрт лекц сургалт явуулж байна.

Арван  нэгдүгээр сарын 4-нөөс 11-ний өдрүүдэд ХКН-ын XVIII удаагийн VI бүгд хурлын үзэл санааг суралцан хэрэгжүүлэх төвийн ухуулах ажлын хэсэг Хятад улсын өнцөг булан бүрийг зорьж, Бүгд Хурлын үзэл санааг суралцан хэрэгжүүлэх лекц сургалтыг зохион байгуулж байна.

ХКН-ын XVIII удаагийн VI бүгд хурлын үзэл санааг суралцан хэрэгжүүлэх үйл ажиллагааг чангаруулах зорилгоор ХКН-ын төв хорооны ухуулах хэлтэс ба төвийн холбогдох байгууллага нэгжээс төвийн ухуулах ажлын хэсгийг байгуулсан байна. Мөн 11 дүгээр сарын 2-нд төвийн ухуулах ажлын хэсгийг уриалах хурлыг Бээжинд зохион байгуулсан байна.

Өнөөдрийг болтол төвийн ухуулах ажлын хэсэг нь Хятадын орон нутагт нийт 34 удаа сургалт лекц, санал бодлоо чөлөөтэй солилцох үйл ажиллагааг 50 гаруй удаа зохион байгуулсан байна. Үүнд тухайн газрын шууд хүлээн авагч 480 мянган хүнд хүрч, телевизийн шууд нэвтрүүлэг, сайт сүлжээгээр дамжуулсан нэвтрүүлэг зэрэг бусад арга хэлбэрээр дамжуулан шууд бусаар хүлээн авсан хүлээн авагчдын тоо 19 гаруй сая хүнд хүрсэн байна.   

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл