solongonews
Хятад улс ба даяаршлын 5 дахь удаагийн форум болов
2019-04-14 21:41
Хятад улс ба даяаршлын 5 дахь удаагийн формв.

Хятад улс ба даяаршлын 5 дахь удаагийн форм энэ сарын 14-нд Бээжин хотод боллоо. Уг форумыг Даяарчлалын Тинк Танк (CCG) болон Хятадын олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээлэн, НҮБ-аас Хятадад суугаа төлөөлөгчдийн газраас (UN China) хамтран зохион байгуулсан байна.

Оролцогч талуудын зочид “Бүс ба зам”-ын санаачилга, технологийн санаачилга, Хятад дахь хөрөнгө оруулалтын хэтийн төлөв зэрэг асуудлыг ярилцжээ. Хятад улс, даяаршлын форум нь 2015 онд анх удаагаа зохион байгуулагдсан юм. Энэ нь Хятадын дотоод, гадаадын засаг захиргаа, аж үйлдвэр, эрдэм шинжилгээ, судалгаа зэрэг салбарын эрдэмтдээс даяаршлыг дэмжих, Хятадын үүрэг ролийн талаар санал бодлоо дэвшүүлдэг байна.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Хятадын мэдээ мэдээллийн сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл