Худалдааны яамны сонин мэдээний өгүүлэгч Гао Фен 12-ны өдөр хэлэхдээ:
- Энэ оны эхний 11 сард Хятад, Оросын арилжаа худалдааны бүтэн жилийн өртөг 100.32 тэрбум ам.долларт хүрч мүн үеэс 3.1 хувиар нэмэгдэв. Хэрэв энэ хурдаар нэмэгдвэл арилжааны бүтэн жилийн өртөг 110 тэрбум ам.долларыг давж түүхийн шинэ тэмдэглэлийг дахин нэг удаа бүтээх болно гэжээ.
Тэрээр мөн:
- Энэ оны эхний 10 сард Хятадын тал Оросоос оруулсан тариалангийн бүтээгдэхүүн мөн үеэс 12.4 хувиар нэмэгдэж, ОХУ-д гаргасан авто машин 66.4 хувиар нэмэгдэв. Тариалан, үйлчилгээний арилжаа, дээд шинэ мэргэжлийн бүтээгдэхүүн зэрэг шинэ арилжаа худалдааны нэмэгдэл тасралтгүй бий болж байна. Үүнийг дагаад ОХУ-ын “гарч явах” болон стратеги бодлогын чанартай, том төслийн хамтын ажиллагааны үр дүн илт харагдаж байна. Энэ оны 01-р сараас 10-р сард Хятад улсын ОХУ-д шууд хөрөнгө оруулалт 10.7 хувиар нэмэгдсэн. Авто машин, цахим худалдааны салбар дахь Хятадын аж ахуйн нэгж нэгжийн хөрөнгө оруулсан төсөл амжилттай хэрэгжив гэжээ.
