solongonews
Хятад Египет эдийн засаг техникийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа
2021-11-10 21:22
Хятад, Египет эдийн засаг техникийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Хятад, Египет эдийн засаг техникийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол 11-р сарын 07-ны өдөр Египетийн нийслэл Каир хотноо болжээ. Хятад улсаас  Египетэд суугаа Элчин сайд Ляо Личян, Египетийн Олон улсын хамтын ажиллагааны сайд Раниа Масат нар хоёр орны засгийн газрыг төлөөлж гэрээнд гарын үсэг зурав.

Ляо Личян "Энэхүү гэрээнд гарын үсэг зурсан нь Хятад, Египетийн хөгжлийн хамтын ажиллагааны шинэ үйл явдал бөгөөд Хятад, Египетийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд дээд түвшний ажил хэрэгч хамтын ажиллагааны чухал илрэл юм. Хоёр орны нь Хятад-Африкийн хамтын ажиллагаа, "Нэг бүс нэг зам"-ын хамтын бүтээн байгуулалтын хүрээнд  эрүүл мэнд, боловсрол, зам тээвэр, мэдээлэл харилцаа холбоо, сансар судлал зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхтэй ахиулж байна. Үүнчлэн Египетийн хиймэл дагуулын чуулганыг хамтран хэрэгжүүлэх туршилтын төв зэрэг хамтын ажиллагааны олон чухал төслүүд үр дүнд хүрч байна. Хятад улс Египеттэй хамтаар НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэтгэж, дэлхийн тогтвортой хөгжлийг биелүүлэхэд хүчтэй түлхэц өгөхөд бэлэн байна" гэжээ.

Масат хэлэхдээ "Хятад улс бол Египетийн хөгжлийн хамгийн чухал түншүүдийн нэг юм. Египетийн эдийн засаг, нийгмийн хөгжилд урт хугацааны дэмжлэг үзүүлж, ялангуяа цар тахлын үед Египетэд харамгүй тусалсан Хятад улсад талархаж байна. Энэ нь хоёр орны гүн найрамдал бүрэн харуулж байна. Хятад улсын хүн иргэдээрээ голчлох хөгжлийн үзэл баримтлалыг Египет өндрөөр үнэлж байна. Египет, Хятад хоёр орон нь хүн ам ихтэй улс бөгөөд хөгжил бол бүх асуудлыг шийдэх гол түлхүүр гэдгийг гүнээ ухамсарлаж байна. Египетийн тал Хятадын хөгжлийн туршлагаас улам их суралцаж, дэвшилтэт технологийг  нэвтрүүлж, Египетийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг ахиулан, ард түмний аж амьдралыг дээшлүүлэхийг хүсэж байна" гэлээ.

Найруулагч: ХаньХуншя
Эх сурвалж : http://www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл