Тавдугаар сарын 8-ны үдээс өмнө XIV удаагийн Бүх Хятадын өвлийн улирлын спортын төв ордон болон Өвөр Монголын мөсөн спортын сургалтын төвийн барилгын ажлын нээлтийн шав тавих ёслолын ажил Өвөр Монголын Хөлөнбуйр хотын Хайлар дүүрэгт болов.

Энэ оны 1 дүгээр сард Хятадын Төрийн зөвлөлөөс XIV удаагийн Бүх Хятадын өвлийн улирлын спортыг 2020 онд Өвөр Монголд зохион байгуулахаар тогтсон бөгөөд Бүх Хятадын өвлийн улирлын спорт нь дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг болно.
Хөлөнбуйр хотын өвлийн улирлын спорт нь өнө олон жилийн түүхтэй төдийгүй Бүх Хятадын мөс цасны спорт энэхүү хотноо нэлээд эртээс эхэлсэн бөгөөд ӨМӨЗО-ны мөс цасны спортын гол суурин болно. Өвөр Монголын өвлийн улирлын спортыг түлхүү хөгжүүлэхийн тулд ӨЗО-ны Засгийн газар Хайлар дүүрэгт Өвөр Монголын мөсөн спортын сургалтын төвийг байгуулахаар болов.

Энэхүү сургалтын төв нь ашиглалтад орсны дараа Өвөр Монголын мөсөн спортын сургалт болон улсын гадаад дотоодын мөсөн спортын тэмцээний эрэлт хэрэгцээг хангах тэдийгүй мөсөн спорт сонирхогчдын бие чийрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих болно.
