solongonews
Ли Кэчян БНСУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2018-06-30 21:21
Худалдаа, хөрөнгө оруулалтын чөлөөтэй байдалд тус дөхөм үзүүлэх хэрэгтэй

БНХАУ, БНСУ бүс нутаг, дэлхийн эдийн засгийн чухал цогцын хувьд олон талт болон чөлөөт худалдааны тогтолцоог хамтдаа хамгаалж, худалдаа, хөрөнгө оруулалтын чөлөөтэй байдалд тус дөхөм үзүүлэх хэрэгтэй. Хоёр тал саяхан болсон Хятад, Япон БНСУ-ын удирдагчдын уулзалтын нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, Хятад, Япон, БНСУ-ын чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээрийг тогтвортой ахиулан, хоёр орны, бүс нутгийн, мөн дэлхийн эдийн засгийг хөдөлгөгч хүчээр сэлбэх хэрэгтэй гэжээ.

Тэрээр: Хятадын нээлттэй байдал улам өргөжих болно. Засгийн газрын үүрэг хариуцлагаа цаашид өөрчилж, зах зээлийн амьжиргааны хүчийг дайчлан, бизнесийн орчныг улам сайжруулж, гадаад дотоодын аж ахуйн нэгжийг адилхан харж үзнэ. Хятадын засгийн газар оюуны өмчийн эрхийг хамгаалахыг дээд зэргээр чухалчилж, оюуны өмчийн эрхийг хохироосон хууль бус ажиллагааны төлбөрийн дээд хязгаарыг шинэ арга барилаар ихэд нэмэгдүүлж, хууль хэрэгжүүлэх эрч хүчээ эрчимжүүлнэ. БНСУ-ын аж ахуй нэгж БНХАУ-ын нээлттэй байдлаа улам өргөжүүлж, эдийн засгийн чансаатай хөгжил рүү шилжиж буй боломжийг ашиглан Хятадтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, БНХАУ-д хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн, ялангуяа Хятадын төв, баруун бүс нутагт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, электроникийн салбарт бэлэг тэмдгийн чанартай томоохон төсөл хамтран хэрэгжүүлж, гуравдагч зах зээлийг хамт нээж, харилцан ашигтай хамтдаа ашиг олохыг сайшаана гэжээ.

БНСУ-ын төлөөлөгч: БНСУ-ын аж ахуйн нэгжийнхэн Хятадын инновациар хөдөлгөх хүч болгосон хөгжлийн стратегийг анхааралдаа авч, бизнесийн тайтай орчин бий болгохоор хичээж буй БНХАУ-ын хандлагыг сайшааж байна. БНХАУ-д хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бид бэлэн байна. Гуравдагч зах зээлийг хамтдаа нээж, хоёр орны эдийн засаг, худалдааны харилцааны хөгжлийг ахиулж, бүс нутгийн хөгжил, тогтвортой байдлыг дэмжин, дэлхийн чөлөөт худалдааг хамгаалахад идэвхтэй хувь нэмэр оруулна гэжээ.

 

Найруулагч: hurtsaa
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл