Энэ онд Хятадын “Гадаадад гарах” стратеги бодлогыг албан ёсоор санаачилснаас хойш 15 дахь жил тохиож байна. Хятадын гадаадад хөрөнгө оруулалтад чанарын өөрчлөлт гарсан. Энэ эгнээнд хувиараа бизнес эрхлэгчид олноороо оролцож дэлхийн хөрөнгө оруулалтын зүг урагшилсаар байна.
Хувиараа бизнес эрхлэгчдийн тэргүүлэгчдийн манлайллыг бий болгов
Хятадын аж ахуйн нэгжүүд “Гадаадад гарах” алхмаа тасралтгүй түргэсгэж, улсын аж ахуйн нэгжүүдийн энэ оны эхний хагас жилийн гадаад дахь үйл ажиллагаа ч өргөжин тэлэв. Ингэснээр түүхэнд хувийн аж ахуйн нэгжийн солилцооны хөрөнгө мөнгө анх удаа улсын аж ахуйн нэгжүүдийнхийг давж, томоохон хэмжээний 20 гаруй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх үйл ажиллагаа хувийн аж ахуйн нэгжүүдийн гуравны хоёр хувийг эзлэв.
Гадаад дахь хөрөнгө оруулалтын амжилт бүтээлд 500 хүчирхэг хувийн аж ахуйн нэгжийн 138 нь гадаадад шууд хөрөнгө оруулж, гадаадад төсөл авах хэлбэрээр гадаад дахь орлого нь 16.4154 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 35.2 хувиар нэмэгдэв. Хувийн аж ахуйн нэгжүүдийн гадаад дахь хөрөнгө оруулалтын төсөл олноороо нэмэгдэж, өмнөх жилийн 1061 байснаас 1328 төсөл болж, ерөнхий хөрөнгө оруулалт нь 2.8863 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Энэ оны зургаадугаар сард Тенсент 0.86 тэрбум ам.доллароор Финлянд гар утасны тоглоомыг нээн ашиглах компани Sиреrсеll 84 хувийн хөрөнгийн эрхийг худалдан авч, солилцооны дараа 1 тэрбум ам.доллароос давжээ. Энэ нь дэлхийн хамгийн том тоглоомыг худалдан авсан жишээ болсон байна.
Тенсент 2006 оноос хойш нийт 1.78 тэрбум ам.доллар зарцуулж хөрөнгө оруулалтаар дамжин 34 тоглоомын компани худалдаж авав. Түүний дотор долоо нь Хятадын компани, бусад нь Америк, Солонгос, Япон зэрэг улсын компаниуд байсан юм.
Шинээр идэвхэжсэн УR, АR-ийн цар хүрээнд хятадын хувийн аж ахуйн нэгжүүд нэлээд сайн хандлагатай болж байна. Энэ оны хоёрдугаар сард А Ли Ба Ба Америкийн Флоридагийн АR компани Маgiс Lеар-д 0.8 тэрбум ам.долларын хөрөнгө нийлүүлж, хоёрдугаар сард мөн адил Шэн Да сайт Америкийн УR нэрэмжит цэцэрлэг, Тне Уоid-д хөрөнгө оруулж, Хятадад Тне Уоid-д УR нэрэмжит цэцэрлэг байгуулан, Ван И Америкийн УR-д шууд хөрөнгө оруулж байгаа Nехт УR болно.
2015 оноос хойш Хятадын киноны хөрөнгө оруулалт гадаадынхантай адил олны анхаарлыг татаж, Америкийн хоёр дахь том кино театр болох АМС-г худалдан авч, Ван Даг Америкийн хэмжээнд нэгдүүлэх, кино театрыг ашиг олгохоор олон улсын кино зах зээлд эзэлж, Хуа И ах, дүү ба Америкийн SТХ компанийн хамтын ажиллагааны төслийг тогтоов. Улмаар Шанхайн Хуа Рэн соёлын арга хэмжээний хөрөнгө оруулалтын суурь нийгэмлэг ба Холливуудын Хуа На ах, дүүсийн хамтарсан киноны нэрт үйл ажиллагаа болсон байна.
Хөрөнгө оруулалт “Нэг бүс нэг зам”-ыг гэрэлтүүллээ
Сүүлийн үед А Юнь хуулийн байгууллага “Олон улсын даяарчлалт- Хятадын гадаадад хөрөнгө оруулалтын хөгжил-2016” сэдвээр лекц тавьсан ба 2016 онд хятадын гадаад дахь хөрөнгө оруулалт 10 хувиар хурдацтай нэмэгдсэн байна. Хөрөнгө оруулалтын хүрээ хэмжээ түүхийн тэмдэглэлийг үүдэх боломжтой. “Гадаадад гарах” төрийн бодлогын дэмжлэгээр “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт, “Хятадын үйлдвэр-2025” зэрэг улсын стратеги бодлогыг идэвхжүүлж, ирэх таван жилд түргэн хөгжих хандлагатай байна.
Хятад, Европын галт тэрэг Жэжянгийн хувийн аж ахуйн нэгж “Нэг бүс нэг зам”-ын гадаадад гарах байдалд түшиглэжээ. И Ү хот Хуурай гармын ажлын газар ба Боомтын товчооны орлогч дарга Бао Вэй Дүн, галт тэрэг хаана очно хамтын ажиллагаа тэнд байна гэж хэлжээ.
“Нэг бүс нэг зам”-ын стратеги бодлого Хятадын хувийн аж ахуйн нэгжүүдийн “Гадаадад гарах” ажлыг дэмжсэн байна.
Си Чуан муж энэ жил “Мянган аж ахуйн нэгжийн Торгоны зам”-ыг эхлүүлж, Зүүн Европ, Африк тив, Өмнөд Ази зэрэг газруудаар зах зээл, хөрөнгө оруулалтаа өргөжүүлж байна. Си Чуаны худалдааны явдлын дарга Ше Кай Хуа:
- 700 гадаадын хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгж бүгдээрээ хувийн аж ахуйн нэгж болно гэж хэллээ.
Си Чуан муж олон улсын аж үйлдвэрлэлийн эхний 30 хэсэг хамтын ажиллагааны төсөлтэй. Гурван хилийн гаднах хамтын ажиллагааны суурь бүтээн байгуулалт нь оруулж, гаргахыг 0.3 тэрбум ам.доллароос дээш байлгахаар төсөөлж буй юм.
Олон хувийн аж ахуйн нэгжүүдийн “Нэг бүс нэг зам”-ын дагуух илрэл тод байна. Зүүн Өмнөд Ази бол “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын чухал хүч, Засгийн газрын дэмжлэгээр гарч явж Лаост хүрэх чухал шалтгаан юм. Гуан Ёо Дүн Фан группийн ТУЗ-ын дарга Ли Гүй Бин 2010 оноос эхлэн Лаост худалдааны үйл ажиллагаа цахилгаан хүч, уурхай, аж үйлдвэр зэрэг хүрээнд хөрөнгө оруулжээ.
Африк тивийн өмнөд хэсгийн Хятадын аж ахуйн нэгжүүдийн холбооны дарга Зуван Бин Гуан:
- Хятадын маш олон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа Африк тив, Зүүн Өмнөд Азид шилжиж, Америк, Европын зах зээлийн тэргүүний болон гол мэргэжлээр дамжин аж үйлдвэрлэлийн даяаршилтад үндэс суурь тавьж өгсөн байна.
Дэлхийн байгууллагуудын орон нутгийн хамтын ажиллагаа
Гадаадад гарсан хувийн аж ахуйн нэгж яавал тогтвортой хөгжиж чадах вэ?
Бостоны лавлах компанийн тоо баримтаас Хятадын худалдан авагчдын солилцооны норм 67 хувьд хүрсэн ба Европ, Америк, Япон зэрэг хөгжсөн улсаас доод түвшинд байгаа юм. Хувиараа бизнес эрхлэгчдийн үзэж буйгаар гол шалтгаан нь соёлын зөрөөнд байсаар байгаа юм байна.
Байду компанийн цахим аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, орон нутгийн хэрэгцээнд үйлчлүүлэн Индонезид шууд дамжуулах тавцан бүрдүүлж, Бразил улсад бөөнөөр борлуулах, Байду газрын зурагт 100-аас дээш улс орнуудыг бүрхсэн байна. Энэ оны 9 дүгээр сарын 1-нд “Байду” дэлхийн олон улсыг хамарсан хурал хуралдуулж, Байду цахим бүтээгдэхүүн 200-аас дээш улс орнуудад бүрхсэн байна. Одоогоор 0.16 тэрбум хэрэглэгчтэй, 0.3 тэрбум байнгын хэрэглэгчтэй болсон нь өмнөх жилээс хэд дахин нэмэгдсэн байна.
Мэргэжлийн өндөр төвшин бүхий гадаадын судалгааны төвийг албан ёсоор бүтээн байгуулж, хувийн аж ахуйн нэгжүүдийн шинийг санаачлах чухал арга зам болжээ.
Энэ оны 6 дугаар сарын 14-нд дөрөв дэх удаагийн Ази, Европын шинийг санаачлах үйл ажиллагаагаар Франц улсад Тоон судалгааны төв байгуулахаар тогтоов. Энэ нь докторантын эрдэм чадвартай 80 гаруй судлаачдаас бүрдсэн байна. 1999 онд ОХУ-д Тоон судалгааны газар байгуулагдсаны дараа Хуа Вей суурь шинжлэх ухааныг хөгжүүлэхийн тулд Тоон судалгаа хийх нь бас нэгэн шинэ арга барил болсон байна.
2015 оны 11 дүгээр сарын 4-нд Жүн Шин Харилцаа холбоо Японы Дүн Жин хотод судалгааны Төв байгуулсан. Голдуу 4G, 5G-ийн хүрээнд мэргэжлийн судалгаа хийж, Рrе 5G-г хурдасган 5G Японд хэрэглээний зүйлс болон Жүн Шин Харилцаа холбоо нь Японы цахилгааны үйл ажиллагаа ба судалгааны хамтын ажиллагааг ахиулав.
