solongonews
Хөдөө аж ахуйн машин механик, техник технологийн XI экспо болж байна
2024-03-26 17:28
Хөдөө аж ахуйн машин механик, техник технологийн XI экспо Хөххотод болж байна.

        "Орчин үеийн хөдөө аж ахуйн машин механизмыг хөгжүүлэн, тариалан мал аж ахуйн өндөр чанартай хөгжилд хүч нэмнэ” гол сэдэвт “Өвөр Монгол /хавар/-ын Хөдөө аж ахуйн машин механик, техник технологийн XI экспо 2024 оны 03 дуаар сарын 26-ны өдөр ӨМӨЗО-ы Хөххотын Олон улсын үзэсгэлэнгийн төвд нээлтээ хийлээ.

     

    Экспог Өвөр Монголын Газар Тариалан Мал Аж Ахуйн Машин Механизмын Аж Үйлдвэрлэлийн Нийгэмлэг, Өвөр Монголын Газар Тариалан Мал Аж Ахуйн Машин Механизмын Нийгэмлэг, Өвөр Монголын Газар Тариалангийн Хөдөө Аж Ахуйн Механикийн Нийгэмлэг, ӨМӨЗО-ы Эдийн засгийн хөгжил, судалгааг ахиулах нийгэмлэгээс санаачилж, Өвөр Монголын Дүн Шао үзэсгэлэн төлөвлөх ХХК хариуцан зохион байгуулж байгаа юм.  

     Энэ удаагийн экспод Хятадын орон нутгийн хөдөө аж ахуйн машин механик, техник хэрэгслийн 500 гаруй аж ахуйн нэгж, 20 гаруй гаднын брэнд оролцлоо. Салбарын зочид төлөөлөгчид Хятадын умард нутагт цуглан, шинэ дэвшилтэт технологийн машин механизм, тоног төхөөрөмжүүдтэй танилцан, хөдөө аж ахуйн хөгжлийн шинэ боломжийг хамтдаа хайж, Далан хар уулын энгэрт шинэ зууны хөдөө аж ахуйн хөгжлийн хөгийг хадааж байна.

        Экспогийн хүрээнд 30 мянган ам метр талбайд хөдөө аж ахуйн машин механизм, мал аж ахуйн машин механизм, ой жимсний машин механизм, газар тариаланд зориулсан инженерийн машин механизм, ургамал хамгаалах жолоочгүй автомат машин механизм, шинжлэх ухаанч техник техонологийн амжилт бүтээлийн тайлан зэргийг зургаан том хэсэгт хуваан олны хүртээл болгожээ.

        Хөдөө аж ахуйн дэвшилтэд тэргүүний тоног төхөөрөмжүүдийг өргөн хүрээнд танилцуулан, тариалан мал аж ахуйн бүх талын хөгжлийг дэмжихэд экмпогийн зорилго оршиж байгаа юм. Тариалалтаас эхлээд талбайн менежмент, ургац хураалт, хадгалалт, бүтээгдэхүүний тээвэрлэлт, боловсруулалт, хатаалт, бэлчээрийн бүтээн байгуулалт, нунтаглан боловсруулах гээд тариалан мал аж ахуйн бүхий л явцыг гүйцэтгэх 3800 гаруй /иж бүрдэл/ тариалангийн машин механизм, техник хэрэгсэл хурсан олны хүртээл болж, хөдөөгийн шинэ өнгийг тодруулж байв.

        Тус экспо малчид, тариаланчдын 2024 оны хаврын тариалалтын бэлтгэл болж, үйлдвэрлэлийн хүчийг хөнгөлж, тэдний ашиг орлогыг нэмэгдүүлэхэд таатай нөхцөл боломжийг бүрдүүлжээ.

Зохиогч: ХАНЬ ХУНШЯ, Б.ТУЯА
Найруулагч: Хань Хуншя
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл