2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зарим өдөр тутмын хэрэглээний барааны хамгийн их таашаагдаж байгаа орны татварыг буруулж, үүнээс 1449 татварын төрлийн бараа бүтээгдэхүүн хамрагдсан болно гэжээ. Татварын дундаж хэмжээ 15.7 хувь байснаасаа 6.9 хувь болтол буурч, дунджаар 55.9 хувь буурсан байна.
Өдөр тутмын хэрэглээний барааны импортын татварыг бууруулах нь онцлог бүтээгдэхүүний импортыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд иргэдийн аз жаргалын мэдрэмжийг дээшлүүлэхэд ашигтай. Мөн зах зээлийн эрх тэгш өрсөлдөөний орчныг бий болгон, хэрэглээний барааны хангамжийн бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Үүнээс гадна энэхүү арга хэмжээ нь Хятад улс зах зээлээ идэвхтэй нээлттэй байлгах төрийн бодлогын хэрэгжилтийн чухал арга зам бөгөөд практик үйл ажиллагаа болно гэж ТЗ-ийн боомтын гаалийн дүрмийн комисс танилцуулсан байна.
