
Энэ оны 06-р сараас 10-р сарыг хүртэл Монгол Улсын 50 гаруй залуу жүжигчин ӨМӨЗО-ны Эрээн хот дахь Хятад, Монголын морин спортын үзүүлбэрийн олон улсын хэмжээний баазад морин спортын томоохон хэмжээний бодит жүжгээ нийт 100-аад удаа тоглох юм байна. Монгол Улсын Тахь морин спортын клубт ажилладаг жүжигчид хэдэн сарын мэргэжлийн дамжаанд хамрагдсаныхаа дараа БНХАУ-д хүрэлцэн ирцгээжээ. Жүжигт залуус үндэсний онцлогт соёлоо харуулж, морин спортын өндөр төвшний үзүүлбэрээ сонирхуулж байна.
2016 онд Эрээн хотын холбогдох байгууллагаас хөрөнгө мөнгө зарцуулж, Монгол Улсын Тахь морин спортын клубтэй хамтран, энэхүү морьт жүжгийг тоглох үйл ажиллагаагаа эхлүүлэв. Энэхүү жүжиг нь гурван жил гаруйн хугацаанд Эрээн хотын соёл аялал жуулчлалын чухал агуулга болсноор үл барам, Хятад, Монгол хоёр орны ард түмний соёлын солилцоог ахиулсан байна.


