solongonews
Эрч хүчтэй залуу нас
2021-05-06 11:52
Эрч хүчтэй залуу нас

Залуучууд тухайн улс орны хөдөлгөгч хүч буюу гол бүтээлч анги юм. Тэр ч утгаараа дэлхийн улс орнууд залуусаа хөгжүүлэх, тэднийг ажлын байраар хангах, амьдрах ая тухтай орчин бүрдүүлэхэд тогтвортой хөгжлийн бодлогоо чиглүүлдэг. Өнгөрсөн 05 дугаар сарын 04-нд Хятад улсын "Залуучуудын өдөр" тохиолоо.


 

Гималай уул нуруу цасанд хучигдан зарим хэсэгт цасны зузаан 1 метр орчимд  хүрч байлаа. Далайн түвшнээс 4000 метрээс дээш өндөрт байрлах Төвөдийн Али армийн салбар бүсэд байрладаг хилийн хамгаалалтын багийн Пүлан хилийн батлан хамгаалах эргүүлийн анги уулын аманд хилийн эргүүл хийж, хилийн хяналтыг чангатган, хил орчмын бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангаж байгаа нь

Зургийг: Лиү Шяодүн

Жэнжөүгийн их сургуулийн Цахилгааны инженерийн салбарын захирал, докторын удирдагч Лян Жин 1981 онд төрсөн бөгөөд гадаадад сурч төгсөөд  эх орондоо эргэн ирж, эрдэм шинжилгээний ажилд хүчин зүтгэсэн. Тэрээр Олон улсын хувьслын тооцооллын бага хуралд оновчлолын алгоритмын тэмцээнийг хэд хэдэн удаа зохион байгуулсан бөгөөд түүний боловсруулсан стандарт тестийн функцийг дэлхийн 67 улс орон, бүс нутгийн 45 салбарын эрдэмтэд хүлээн зөвшөөрч, ашиглаж ирсэн.

Зургийг: Жан Хаоран

Хунань мужийн Ченжөү хотод Шажөү Яо үндэстний тосгоны хувьсгалын аялал жуулчлалын үзэсгэлэнт газрын хөтөч Жу Менжиа (зүүн) жуулчдад түүхэн үлгэрүүдээс ярьж байгаа нь

Зургийг:Чен Зэгу

Жэжян мужийн Хүжөү хотын Дэчин шяний эвлэлийн хороо "Байгаль дэлхийгээ хайрлая" сэдэвт үйл ажиллагаа зохион байгуулж, залуу сайн дурынхан намгархаг газрын эрэг дээрх хог хаягдлыг түүв. 

Зургийг: Ван Жэнзао

Шаньси мужийн Линчуань шяний нэгэн тосгоны нарийн бичгийн дарга Гуо Зихан (зүүн) тосгоны иргэдийн гэрт очин хөдөө аж ахуйн нөхвөр хуваан өгчээ.



Хятадын мөс үйлдвэрлэгч багийн мөс үйлдвэрлэгч Жу Юнтао. Түүний ажил Хятадын шигшээ багийн бэлтгэлийн аюулгүй байдлыг хангахын тулд замын тэгш, гөлгөр байдлыг гараараа өнгөлөх явдал юм.

Зургийг: Жан Ченлин

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Ардын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл