
Хурлын үеэр ӨМӨЗО-ы УТЗЗ-ний дарга Рэнь Япин БНХАУ-ын УТЗЗ-ний ӨМӨЗО-ы хорооны XI хугацааны байнгын хороог төлөөлж өнгөрсөн 5 жилийн ажлын тайлан хийж, БНХАУ-ын УТЗЗ-ний ӨМӨЗО-ы хорооны XII ээлжийн I хурлын ажилд санал зөвлөмж өгөв.

Тэрбээр онцлохдоо, өнгөрсөн 5 жилд БНХАУ-ын УТЗЗ-ний ӨМӨЗО-ы хорооны XI хугацааны байнгын хороо нэгдэл ардчиллын гол сэдвийг баримталж, улсын гол шугам бүх талд үйлчилж, иргэдэд хандан үүрэг хариуцлагаа биелүүлэх, шинийг санаачлах, ардчилсан улс төрийн зөвлөлдөөн хийх, ардчиллын хяналт хийх, улс төрийн оролцоо зэргээр дамжин “Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголыг бүтээн байгуулж, Хятадын агуу их мөрөөдлийг биелүүлэх”-д оюун ухаан, хүч чадал, хувь нэмрээ үзүүлсэн гэв.

ӨМӨЗО-ы УТЗЗ-ний XII хороо 521 гишүүнтэй, энэ удаагийн хуралд 505 гишүүн оролцож, хуульд тогтоосон тоонд нийцэв.




