Дарга Ши Жиньпин гадаад худалдааг өргөжүүлж, худалдааны шинэ формат, шинэ загварыг боловсруулж, хүчирхэг худалдааны улс байгуулахыг сурталчлах ажлыг онцлов. “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний тойм төсөлд “Импорт, экспортын уялдаатай хөгжлийг дэмжих”, “Өндөр чанартай өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, эрчим хүчний нөөц зэрэг чухал импортыг өргөжүүлэх”, “Экспортын барааны чанар, бүтцийг оновчтой болгох”, “Экспортын уламжлалт зах зээлийг хөгжүүлэх, аж ахуйн нэгжийг удирдан чиглүүлэх” шаардлагатай байна гэж хэлсэн байдаг.
“14-р таван жилийн төлөвлөгөө”-ний эхний жилд Хятадын гадаад худалдааны чанар нэмэгдэж гайхалтай үр дүнд хүрсэн байна.
Жэжян мужийн Цыши хотод байрладаг Боли машины үйлдвэр ХК-ний дарга Хү Лижюнь:
- Энэ бол бидний хамгийн сүүлийн үеийн CNC нарийвчлалтай боловсруулах төв, түүхий эд орж, бэлэн бүтээгдэхүүн гарч ирнэ. Нүх ба шурганы нарийвчлал нь үсний нэг хувьд хүрч чаддаг. Энэ оны эхнээс үйлдвэрлэлийн шугам зогсоогүй, захиалга 2023 оны 04-р сар хүртэл төлөвлөгдсөн байна.
Боли машины үйлдвэр ихэвчлэн Европ, Өмнөд Америкт зарагддаг дээд зэрэглэлийн дугуйн тоормосны систем үйлдвэрлэдэг. Цар тахлын нөлөөнөөс зарим улс орнууд хүмүүсийг унадаг дугуйгаар аялахыг уриалж байгаа болохоор унадаг дугуйны эрэлт эрс нэмэгдсэн. Одоо тус компани бүрэн хүчин чадлаараа ажиллаж, сард 150 мянган унадаг дугуй үйлдвэрлэж байна. Гэхдээ энэ нь гадаад зах зээлийн хэрэгцээг хангаж чадахгүй хэвээр байгаа юм. Тус компанийн үйлдвэрлэлийн хэмжээ өнгөрсөн онд 150 сая юань байсан бол энэ жил 200 сая юаниас давах төлөвтэй байна.
Хү Лижюнь:
- Өнөөгийн гадаад худалдааны бизнесийг ашиглах боломж нь тус компанийн олон жилийн турш бүтээгдэхүүний боловсруулалт, технологийн өөрчлөлтөд тасралтгүй хөрөнгө оруулалт хийснээс ашиг хүртсэн юм. Бид жилийн ашгийнхаа 50-иас дээш хувийг эрдэм шинжилгээ судалгааны ажилд оруулсан. Өнгөрсөн жилээс эхлэн компани тоног төхөөрөмжийн шинэчлэлд 30 сая гаруй юанийн хөрөнгө оруулалт хийж бүтээгдэхүүний алдааны түвшинг мянганы нэг хувь болгон бууруулж, салбартаа тэргүүлэх түвшинд байна.
Гаалийн Ерөнхий газрын нийтэлсэн тоо баримтаас үзэхэд эхний улиралд Хятадын бараа бүтээгдэхүүний худалдааны импорт, экспортын хэмжээ нийт 8,47 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 29.2 хувиар өсчээ. Үүнд экспорт нь 4.61 их наяд юаньд хүрч, 38.7 хувиар өссөн. Импорт 3.86 их наяд юаньд хүрч, 19.3 хувиар өссөн юм. Гэхдээ 2018 оны ба 2019 оны мөн үеэс 25.3 ба 20.5 хувиар өссөн байна.
Гадаад худалдаа нь олон улсын болон дотоодын хоёр зах зээл, хоёр нөөцийг холбож; гадаадын худалдаа сайн байх нь дотоодын эргэлтийг жигд болгож, дотоод ба олон улсын хоёр мөчлөгийг сурталчлан, шинэ хөгжлийн хэв маягийг бий болгоход хүчирхэг дэмжлэг үзүүлнэ.
Бүх хүчээрээ чармайн ажиллах. Худалдаа, Гааль зэрэг салбарууд болон бусад орон нутгууд “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний тойм төслийг ухамсартайгаар хэрэгжүүлж, шинэчлэл хийх сэдэл, инновацийн эрч хүчийг
эрэлхийлж, олон улсын зах зээл дээрх тогтворгүй, тодорхойгүй хүчин зүйлүүдэд идэвхтэй хариу үйлдэл үзүүлэх, гадаад худалдааны тогтвортой байдал, чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлж, гадаад худалдааны өндөр чанартай хөгжлийг дэмжих болно.
- Дотоодын томоохон эрэлт хэрэгцээг хангахын тулд өндөр чанартай импортыг өргөжүүлнэ.
Хайнаньд татваргүй дэлгүүрүүдээр маш олон хүмүүс хэсч байна. Энэ оны 02-р сарын 11-нээс 17-ны хооронд Хайнаний арлаас зайдуу татваргүй дэлгүүрүүд шинэ жилийн баярын амралтын долоо хоногийн үеэр 1.5 тэрбум юанийн борлуулалт хийсэн нь 2019 оны шинэ жилийн баярын амралтын үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн байна.
Өнгөрсөн оны дундуур Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын Ерөнхий газраас Хайнаний арлаас зайдуу жуулчдын хэрэглээний шинэчлэлтийн хэрэгцээг хангах үүднээс жуулчдын татваргүй худалдан авах квотыг нэмэгдүүлэх зар тараажээ. 2021 онд нийт орон нутаг, хэлтсүүд байгууллагын зардлыг улам бүр бууруулах, өндөр чанартай өргөн хэрэглээний барааны импортыг үргэлжлүүлэн өргөжүүлж, импортын эх үүсвэрийг төрөлжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно. Үүний зэрэгцээ Хятадын эдийн засаг тогтвортой сэргэхийн хэрээр өндөр технологийн бүтээгдэхүүн, эрчим хүч зэрэг үндсэн материалын импортыг идэвхтэй дэмжиж ирсэн. Гаалийн ерөнхий газрын тоо баримтаас үзвэл эхний улиралд Хятад 155.27 тэрбум интеграл схемийг импортолж 33.6 хувиар өссөн; Түүхий нефть 139 сая тонн болж 9.5 хувиар өсөж, зэс 1.436 сая тонн болж 11.7 хувиар өссөн байна.
- Бараа бүтээгдэхүүний бүтцийг оновчтой болгож, экспортын нэмүү өртгийг нэмэгдүүлнэ.
Шэньжэнь хотын нэгэн технологийн компанийг хариуцсан албаны хүн:
- Бид хэрэглэгчдийн гэрийн зугаа цэнгэлийн хэрэгцээг анхаарч, харилцан үйлчлэл, дуут худалдааны функцтэй шинэ бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж, гадаадад нэр хүндтэй болсон. Энэ оны эхний хоёр сард компанийн экспортын хэмжээ 30 сая ам.долларт хүрсэн. Ухаалаг чанга яригч, тоос сорогч, кофены машин, цахилгаан үсний хайч зэрэг механик болон цахилгааны бүтээгдэхүүнийг маш их эрэлхийлдэг.
Энэ жил Худалдааны яамнаас гадаад худалдааны салбарын гинжин холбоо, хангамжийн гинжин хэлхээний тогтвортой байдал, саадгүй урсгалыг хангах үүднээс импорт, экспортын хөнгөлөлттэй худалдаа, худалдааны салбарыг нэгтгэх, саадгүй худалдааны гурван том төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг санал болгов. Хяналтын үйлчилгээг оновчтой болгох, худалдааг хөнгөвчлөх зорилгоор гаалийн байгууллага олон арга хэмжээ авав; Технологи, брэнд, үйлчилгээний үндсэн өрсөлдөх чадварыг онцлон экспортын бүтээгдэхүүний чанар, бүтцийг оновчтой болгох, экспортын өрсөлдөөнд шинэ давуу талыг хөгжүүлнэ.
Эхний улиралд Хятадын механик болон цахилгаан бүтээгдэхүүний экспорт 2.78 их наяд юань болж, 43 хувиар өсч, нийт экспортын үнийн 60.3 хувийг эзэлсэн. Улмаар өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.7 хувиар өссөн байна. Үүнд мэдээлэл боловсруулах автомат төхөөрөмж ба түүхий эд анги, гар утас, автомашины экспорт тус тус 54.5, 38.5, 98.9 хувиар өссөн байна.
- Хөгжиж буй зах зээлийг өргөжүүлж, эрсдэлийг эсэргүүцэх чадварыг дээшлүүлнэ.
Компанийг хариуцсан холбогдох албаны хүн:
- Саяхан Хэбэй мужийн Хуанхуа хотын Тяньтянь хүнсний хөгжлийн компанийн үйлдвэрлэж боловсруулсан орон нутгийн онцлог идээ чавга 100 хайрцгийг албан ёсоор ачиж, “Бүс ба зам” дагуу орших Бруней улс руу анх удаа ачууллаа. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах явцад холбогдох хэлтсүүд үйлчилгээ үзүүлэх санаачилга гаргаж, шинэ зах зээлийг саадгүй судлах, гадаад худалдааны захиалгыг тогтворжуулахад туслах зорилгоор тус компанид олон удаа зочилсон юм.
Энэ оны эхээр Худалдааны яамнаас “Торгон замын цахим худалдаа”-г хөгжүүлэх, хил дамнасан цахим худалдаа, бизнесийн бусад шинэ загвар болон “Бүс ба зам” нэгдсэн хөгжлийг хамтран бүтээхийг сурталчлах санал дэвшүүлсэн. Энэ нь Хятад-Европын экспресс, хуурай тэнгисийн шинэ суваг зэрэг худалдааны томоохон сувгуудыг байгуулах шинэ эрч хүч болсон байна. Нийт орон нутаг, хэлтэс, холбогдох аж ахуйн нэгжүүд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны “Найзын тойрог”-ийг улам өргөжүүлж, “Бүс ба зам” дагуух улс орнуудтай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлнэ. Эхний улиралд Хятадын “Бүс ба зам” дагуух улс орнуудын импорт, экспорт 2.5 их наяд юань болж, 21.4 хувиар өссөн байна. Эдгээрийн дотроос Вьетнам, Индонез, Польш руу импортлох, экспортлох явц бүгд хурдтай болсон.
- Шинэ талбаруудыг байгуулан нээж, бизнесийн шинэ форматыг хурдасгах.
Шаньдүн мужийн Кайхуа эрүүл мэндийн аж үйлдвэр компанийн хариуцсан албаны хүн:
- Ойрд Шаньдүн Линь-Ийн баталгаат цогц бүсэд нэг эсийн хоёр дахь үеийн гель ирмэгийн иж бүрдэл ба бусад гаалийн судалгаа шинжилгээний бүтээгдэхүүний багц нь Линь-Ийн гаалийн байгууллагын ханалт дор энэ бүсэд саадгүй нэвтэрч, энэ нь Шаньдүн мужийн анхны иж бүрэн баталгаат бүсийн генетикийн туршилтын баталгаатай судалгаа, хөгжлийн төсөл болов. Урьдчилсан тооцоогоор жил бүр баталгаат судалгаа, хөгжлийн бизнес эрхэлснээр бид зөвхөн холбогдох татвараас хэдэн зуун мянган юанийг хэмнэж чадна. Бидний судалгаа, хөгжлийн сэдэл бүр илүү хүчтэй байна!
Энэ оны эхнээс Гаалийн ерөнхий газар холбогдох газруудтай хамтран иж бүрэн баталгаат бүсийн бодлогын чиг үүргийг тасралтгүй өргөжүүлж, боловсруулах, үйлдвэрлэх төвүүд, судалгаа шинжилгээ, зураг төслийн төвүүд, ложистикийн түгээлтийн төвүүд, гадаадад нээгдэх шинэ талбарууд бүтээн байгуулалтыг хурдасгана. Худалдааны яам нь хил дамнасан цахим худалдааны цогц туршилтын бүсэд импорт, гүйлгээ, борлуулалтын дараах бүх сүлжээг нэгтгэж, гадаад худалдааны шинэ загвар, шинэ форматыг хөгжүүлэхэд чиглэсэн үйлчилгээний арга хэмжээг боловсронгуй болгов. Иж бүрэн баталгаат бүс, хил дамнасан цахим худалдааны цогц туршилтын бүсийг платформ болгон ашиглаж, нийт орон нутаг бүс нутагтаа тэргүүлэх аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй татан оролцуулж, бүс нутгийн эргэн тойронд дээд ба доод талын аж ахуйн нэгжүүдийн цугларалтыг идэвхжүүлдэг. Эхний улиралд иж бүрэн баталгаат бүсийн импорт, экспорт 41.1 хувиар өсч, чөлөөт худалдааны туршилтын бүсийн импорт, экспорт 28.4 хувиар өссөн. Хайнань чөлөөт худалдааны боомт дахь татваргүй барааны импорт 162.5 хувиар өссөн байна.
Худалдааны яамны Гадаад худалдааны судалгааны хүрээлэнгийн дарга:
- Эхний улиралд Хятадын гадаад худалдаа олон жилийн турш ажиглагдаж байгаагүй өндөр өсөлтөд хүрч, Хятадын гадаад худалдааны хүчтэй тэсвэр хатуужил, эрч хүчийг харууллаа. Гадаад худалдааны нөхцөл байдалд шинжлэх ухааны үндэслэлтэй дүн шинжилгээ хийж, гадаад худалдааны үндсийг зөвөөр харж, боломжоо ашиглан, тулгарч буй сорилтуудад хариу арга хэмжээ авч, гадаад худалдааны салбар бүтэн жилийн турш гайхалтай үр дүнд хүрнэ. Дотоодын том мөчлөг нь үндсэн бие болон гадаад, дотоод давхар мөчлөгүүд бие биенээ сурталчлах хөгжлийн шинэ хэв маягт илүү их хувь нэмэр оруулах юм.
