solongonews
Хятад, Японы эрчим хүч хэмнэн хүрээлэн буй орчныг хамгаалах тухай 13-р ерөнхий форум болов
2019-12-10 16:23
Хятад, Японы эрчим хүч хэмнэн хүрээлэн буй орчныг хамгаалах тухай 13-р ерөнхий форум болов.

Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо, Худалдааны яам, Хятадаас Японд суугаа элчин сайдын яам, Японы эдийн засаг үйлдвэрлэлийн яам, Япон, Хятадын эдийн засгийн нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан Хятад, Японы эрчим хүч хэмнэн хүрээлэн буй орчныг хамгаалах тухай 13-р ерөнхий форум 12-р сарын 08-нд Токио хотноо болов. Хятад, Японоос хүрэлцэн ирсэн 800 орчим төлөөлөгч эрчим хүч хэмнэх,орчил эдийн засаг, авто машин цэнэглэх,ухаалаг болгох, устөрөгчийн эрчим хүчний эх баялаг, нүүрс цэвэршүүлэх технологи, галын хүчээр цахилгаан гаргах, Хятад, Японы урт хугацааны худалдаа зэрэг 6 сэдвээр санал солилцон, хэлэлцлээ.

Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дэд дарга Жан Юн, Японы эдийн засаг үйлдвэрлэлийн сайд Хироши Кажияма, Хятадаас Японд суугаа элчин сайд Күн Шюань-Ю, Хятадын Худалдааны яамны сайдын туслах Ли Чэнган, Японы хүрээлэн буй орчны сайд Шинжиро Койзуми, Япон, Хятадын эдийн засгийн нийгэмлэгийн дарга Шожи Мунеока нар форумд оролцон үг хэлсэн юм.

Жан Юн хэлсэн үгэндээ: Экологийн иргэншлийн бүтээн байгуулалт бол хүн төрөлхтний тогтвортой хөгжилд хамаарах үндсэн төлөвлөгөө юм. Хятад улс эрчим хүч хэмнэж, хүрээлэн буй орчныг хамгаалах ажлыгхэзээд чухалчилж, эх баялаг хэмнэх, хүрээлэн буй орчныг хамгаалахыг улсынхаа үндсэн бодлого, тогтвортой хөгжлийг үндэсний стратеги болгож, үйлдвэрлэл хөгжсөн, ард иргэдбаяжсан, экологи сайжирсан иргэншлийн хөгжлийн замаар гуйвшгүй замнаж байна гэжээ. Тэрээр: "Хятад улс эдийн засгийн чансаатай хөгжлийн төлөө хичээн зүтгэж, шинэчлэл, уялдаа, ногоон, нээлттэй, хуваалцсан хөгжлийн шинэ ойлголтыг хэрэгжүүлж, үйлдвэрлэл, эрчим хүчний бүтцийг ихээр зохицуулж, эх баялгийг хэмнэн, сэргээн ашиглахыг эрчимжүүлж, экологийн системийн хамгаалж, сэргээн сайжруулж байна. Дараагийн шатанд, Хятад улсдараах хэдэн ажлыг голлон өрнүүлнэ. Үүнд нэгд, ногоон хөгжлийг бүх талаар ахиулна. Хоёрт, экологийн орчны засаглалыг эрчимжүүлнэ. Гуравт, эх баялгийг өндөр үр ашигтай ашиглана. Дөрөвт, экологийг хамгаалан сэргээхийг эрчимжүүлнэ" гэжээ.

Жан Юн: Хятад улс үргэлжлэнулам дээд түвшинд нээлттэй байж, экологийн орчны чанар чансааг тогтвортой сайжруулна. Японы аж ахуйн нэгж, байгууллага Хятадын эрчим хүч хэмнэн хүрээлэн буй орчныг хамгаалах салбарт идэвхтэй оролцож, ногоон, тогтвортой хөгжлийг хамтдаа ахиулахыг сайшаана гэжээ.

Хятадын Худалдааны яамны туслах Ли Чэнган, ногоон хамтын ажиллагааг ахиулах, ногоон хөгжилд тус дөхөм үзүүлэх зэрэг талаар Хятадын Худалдааны яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулсан юм.

Тэрээр хэлэхдээ: "Нэгд, нээлттэй байдлаа улам өргөжүүлж, ногоон хөрөнгө оруулалтыг урамшуулна. Хоёрт, ногоон ‘бүс ба зам’-ын бүтээн байгуулалтыг бодитоор ахиулна. Гуравт, дэлхийн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг Хятадын зах зээлд оруулж, өргөн уудам индэр байгуулна. Дөрөвт, шинэ арга барил боловсруулж, орчил эдийн засаг, ногоон хэрэглээг ахиулна. Тавд, Хятад, Японы урт хугацааны худалдааны гэрээний механизмын дагуу эрчим хүч хэмнэн, хүрээлэн буй орчныг хамгаалах хамтын ажиллагааг ахиулна" гэжээ.

Ли Чэнган: Хоёр орны удирдагчийн нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, ногоон хөгжлийн ойлголтыг хоёр орны эдийн засгийн хөгжлийн түүхэн үйл явцтай уялдуулан, бодлогын уялдаа холбоог эрчимжүүлж, шинэ нөхцөлд Хятад, Японы эрчим хүч хэмнэн, хүрээлэн буй орчныг хамгаалах хамтын ажиллагааг гүйцэд төлөвлөж, хамтын ажиллагааны чиглэл, зам сувгийг оновчтой сонгон, эрчим хүч хэмнэн, хүрээлэн буй орчныг хамгаалах нэр нөлөө бүхий үлгэр жишээ төслийг хамтдаа хэрэгжүүлж, хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чанар чансааг дорвитой дээшлүүлэн сайжруулахад оюун ухаан, хүчин чадлаа нэмэрлэж, хоёр орны хөгжилд үйлчлэх ёстой гэжээ.

Японы Үйлдвэрлэлийн сайд Хироши Кажияма устөрөгчийн эрчим хүчний эх баялгийн ашиглалт, мазут, нүүрстөрөгчийн цикл, орчил эдийн засаг зэрэг талаар Японы бодит туршлагыг танилцуулав. Тэрээр: Эрчим хүч хэмнэн, хүрээлэн буй орчныг хамгаалах салбарын үйл ажиллагаа аж ахуйн нэгжийн өрсөлдөх хүчийг дээшлүүлэх, ардын амьжиргааг сайжруулах зэрэгтэй нягт холбогдож, нийгмийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж чадна. Япон, Хятад харилцан ашигтай хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, хүрээлэн буй орчны дэлхийн чанартай асуудлыг хамтдаа даван туулахыг хүсэж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ: "Хаягдал хуванцраар устөрөгч гаргаж авах, тэнгисийн усан дахь муудсан хуванцрын үйлдвэрлэлийн технологи Японд бий. Мөн бид хуванцар сав цуглуулж, түүнийг дахин хуванцар бүтээгдэхүүн хийхэд ашигладаг. Ингэснээр үйлдвэрийн явцад нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулахыг ихээр багасгадаг. Хятад, Япон хоёр тал өнөөдрийн форум ба албаны тал, иргэд хоорондын олон төрлийн яриа хэлцлээр дамжин оюуны өмчийн эрх, туршлагаа хуваалцаж, тэнгисийн хуванцар хаягдлын асуудал зэрэг хүрээлэн буй орчны дэлхийн чанартай асуудлыг зохицуулахад хувь нэмрээ оруулахыг хүсэж байна" гэжээ.

Хятад, Японы эрчим хүч хэмнэн хүрээлэн буй орчныг хамгаалах ерөнхий форум бол Төрийн зөвлөлөөс зөвшөөрсөн Хятад, Японы эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны салбарын ерөнхийлсөн чанартай форум юм. 2006 оноос өнөөг хүртэл 13 удаа амжилттай зохион байгуулж, нийтдээ 400 орчим хамтын ажиллагааны төсөлд гарын үсэг зурж, хоёр орны аж ахуйн нэгж, судалгааны байгууллага, орон нутгийн засгийн газар эрчим хүч хэмнэн хүрээлэн буй орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах индэр байгуулж өгсөн юм. Энэ удаагийн форумын үеэр эрчим хүч хэмнэх, орчил эдийн засаг, бохирдлоос сэргийлэх, устөрөгчийн эх баялаг, ногоон технологийн шинэчлэл зэрэг салбарыг хамарсан хамтын ажиллагааны 26 төсөлд гарын үсэг зурсан байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл