solongonews
Олон орон идэвхтэй оролцохыг сайшаана
2017-05-10 21:40
Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан энэ сарын 10-нд ээлжит хэвлэлийн бага хурал дээр холбогдох орны удирдагч Хятадад айлчилж, ”Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд чуулга уулзалтад оролцох тухай танилцуулав.

 Тэрээр:
- "Нэг бүс нэг зам" бол нээлттэй, багтаамжтай хамтын ажиллагааны санаачлага юм. Олон орон үүнд идэвхтэй оролцож, тус тусын хөгжлийн стратегээ холбох болон олон салбарын бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг Хятадын тал сайшаана гэж хэллээ.

    Энэ ням гарагт "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд чуулга уулзалт Бээжин хотод болно. Эх сурвалжид тэмдэглэснээр, Узбекстаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев тун удахгүй Хятадад төрийн айлчлал хийж, дээрх чуулга уулзалтад оролцох юм байна. Гэн Шуан холбогдох асуултад хариулахдаа:

- Узбекистан "Нэг бүс нэг зам"-ыг хамтдаа бүтээн байгуулахад идэвхтэй оролцож байгааг Хятадын тал сайшааж байна гэж хэлсэн байна.

 

 

Найруулагч: УЛААНАА
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл