solongonews
Хятадын унадаг дугуйн бизнес амжилттай байна
2020-07-16 09:40
Хятадын унадаг дугуйн бизнес амжилттай байна.

Жэжяний Цишийн унадаг дугуйн үйлдвэрлэлийн хэмжээ энэ сарын байдлаар 300 мянгаас нэмэгдээд 600 мянга болжээ. Мөн 06-р сард уг үйлдвэрийн экспортолсон дугуйн хэмжээ 50 хувиар нэмэгдэв. Өвчин халдваргүй байсан өмнөх жилээс гадаадын захиалга эрс нэмэгдсэн гэж тухайн үйлдвэр мэдээлж байна.

"COVID-19"-ийн халдвар үүссэнээс Европ, Америкт нийтийн тээврийн үйлчилгээ зогсонги байдалд орж тухайн зах зээл дээр унадаг дугуйны эрэлт эрс нэмэгджээ. Энэ хугацаанд Их Британи, Европын холбоо зэрэг орнууд иргэдийг унадаг дугуйгаар зорчихыг дэмжих бодлого явуулсан нь Циши унадаг дугуйн үйлдвэрт бизнесийн шинэ боломжийг олгожээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cctv
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл