ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын үйл ажиллагааны хэвлэлийн бага хурал 8 дугаар сарын 4-ний өдөр Хөххотод боллоо.
ӨМӨЗО-ны Засгийн газрын орлогч ерөнхий нарийн бичгийн дарга, албан танхимын эрхлэгч Гао Рүньши, ӨМӨЗО-ны Намын сурталчилгааны газрын дарга Жөү Чүньже нар хуралд оролцжээ. ӨМӨЗО-ны Засгийн газрын орлогч ерөнхий нарийн бичгийн дарга албан танхимын эрхлэгч Гао Рүньши Өвөр Монголын эдийн засаг нийгмийн хөгжлийн тухай үндсэн мэдээллийг танилцуулсан байна. Эрхлэгч Гао Рүньши Үндэстний эв нэгдэл, нийгэм эдийн засгийн хөгжил, иргэдийн амьжиргаа, хууль дүрмийн тогтолцоо, соёл боловсрол, өөрчлөлт нээлт, экологийн бүтээн байгуулалт зэрэг олон салбарыг хамруулан танилцуулсан байна.
Гао Рүньши
Жөү Чүньже
ӨМӨЗО 1947 оны 5 дугаар сарын 1-ний өдөр ХКН-ын удирдлагатайгаар байгуулагдсан анхны мужийн зэрэглэлийн үндэстний цөөнхийн ӨЗО болно.
ӨМӨЗО-ны газар нутгийн хэмжээ 1.183 сая квадрат километр, 25.2 сая хүн ам байнга орчин суудаг бол Монгол үндэстний хүн амын тоо нь 4.624 саяыг эзэлдэг байна.
