Могойд хатгуулах үед илрэх шинж тэмдэг
Могойг хортой, хоргүй гэж ялгана. Ихэнх тохиолдолд хүмүүс могой, өвсөнд хатгуулсанаа ялгаж мэддэггүй. Хэрэв хортой могойд хатгуулсан бол тун богино хугацаанд хатгасан газар нь хавдаж маш жижигхэн шарх үүсч, ганц дусал цус бултайсан байна. Өвс ногоонд хатгуулахад хавддаггүй. Ичээнээс гарах үеийн могойд хатгуулвал хордох нь илүүтэй.
Үзүүлэх тусламж
Могойд хатгуулсанаа мэдмэгц боломжтой нөхцөлд ирмэг нь арзгар бус, шил сав буюу бумбаар бумбадана. Ихэнхдээ өөрөө буюу бусдаар могойн хорыг аль болох түргэн соруулж нулиман хаяж амаа зайлвал зохино. Хэрэв хөлд хатгасан бол хөлтэй нь барьж, гарт хатгуулсан бол тохойтой нь нугалж бооно. Энэ нь могойд хатгуулсан мөчний судсаар бие махбодид хор богино хугацаанд тархахаас сэргийлнэ. Түүнчлэн гар хөлдөө хатгуулсан бол нэлээд удаан хугацаагаар хүйтэн усанд дүрэх хэрэгтэй. Бололцоотой газарт бол өтгөвтөр найруулсан марганцтай даавуу, самбаа тавьж бооно. Хатгуулж хавдсанаас дээхнүүр хэсгээр чангалуур боолт тавьдаг нь буруу. Могойд хатгуулсан хүнд шингэн аль болох ихээр өгнө. Харин спиртлэг ундаа уулгахыг хориглоно. Зарим тохиолдолд дээрх арга хэмжээг цаг алдаж авбал могойд хатгуулсан хүн богинохон хугацаанд хордох тул амь насанд нь аюул учирч болохыг анхаарах хэрэгтэй .

