solongonews
Хятадын мэдээллийн аюулгүй байдлын салбар 150 тэрбум юаниас давна гэж төсөөлж байна
2023-01-16 09:12
2025 он гэхэд Хятадын мэдээллийн аюулгүй байдлын салбарын хэмжээ 150 тэрбум юаниас давна гэж төсөөлж байна.

Хятадын Үйлдвэр, мэдээллийн технологийн яам, Үндэсний хөгжил, шинэчлэлийн комисс болон бусад 16 хэлтэс саяхан "Мэдээллийн аюулгүй байдлын салбарын хөгжлийг дэмжих тухай удирдлагын санал" гаргажээ. Уг саналд 2025 он гэхэд Хятадын мэдээллийн аюулгүй байдлын салбарын үндсэн чадавх, цогц хүчин чадал ихээхэн нэмэгдэж, мэдээллийн аюулгүй байдлын салбарын хэмжээ 150 тэрбум юаниас давж, муж болон түүнтэй ижил түвшинд мэдээллийн аюулгүй байдлын таван гол лаборатори баригдаж, мэдээллийн аюулгүй байдлын хэд хэдэн гол технологи, бүтээгдэхүүнийг бүтээж хийхээр санал болгож байна.

Мэдээллийн аюулгүй байдлын салбарын хөгжил нь янз бүрийн үйлдвэрлэл, салбарын мэдээллийн аюулгүй байдлын баталгаажуулалтын чадавхыг сайжруулан, мэдээллийн элементийн зах зээлийг хөгжүүлж, үнэ цэнийг нь гаргах ажлыг эрчимжүүлэх, дижитал Хятадыг байгуулах, дижитал эдийн засгийн хөгжлийн суурийг бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.

Уг “Eдирдлагын санал"-д мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалт болон холбогдох мэдээллийн эх үүсвэрүүдийн хөгжил, ашиглалтын хэрэгцээнд төвлөрч, мэдээллийн аюулгүй байдлын салбарын хөгжлийг дэмжих ерөнхий шаардлагуудыг дэвшүүлж, хөгжлийн зорилтуудыг хоёр үе шаттайгаар хийгдэхийг тодорхойлсон. Даруй 2025 он гэхэд мэдээллийн аюулгүй байдлын салбарын үндсэн чадавх, цогц хүчин чадал ихээхэн сайжирна. 2035 он гэхэд мэдээллийн аюулгүй байдлын салбар хөгжил, төлөвшлийн үе рүү орно гэх болно. Аж үйлдвэрийн бодлогын систем нь цаашид сайжирч, мэдээллийн аюулгүй байдлын гол гол технологи, гол бүтээгдэхүүн, мэргэжлийн үйлчилгээний чадварын хөгжлийн түвшин дэлхийн өндөр хөгжилтэй орны тоонд орж, янз бүрийн салбарт мэдээллийн аюулгүй байдлын хэрэглээний мэдлэг, хэрэглээний чадварын ихээхэн сайжруулна гэсэн байна.

Мөн уг саналд мэдээллийн аюулгүй байдлын салбарын хөгжлийг хоёр түвшинд дэмжих долоон гол ажлыг тодруулжээ.Үүнд,хоёр түвшний нэг нь аж ахуйн нэгж өөрөө юу хийх ёстой вэ гэдэгт анхаарлаа хандуулж, аж үйлдвэрийн инновацын чадавхыг сайжруулан, мэдээллийн аюулгүй байдлын үйлчилгээг өргөжүүлж, стандарт систем байгуулахыг дэмжих, технологийн бүтээгдэхүүний хэрэглээг дэмжих дөрвөн гол ажлыг тодрууллаа. Өөр нэг түвшин нь юунд анхаарах вэ гэдэгт анхаарч аж үйлдвэрийн хөгжлийн орчныг сайжруулах,боловсон хүчний хангамжийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагаа, солилцоог гүнзгийрүүлэх гурван гол ажлыг хамарсан байна.

Аж үйлдвэрийн инновацын чадавхыг сайжруулах үүднээс технологийн үндсэн судалгааг бэхжүүлж, мэдээллийн аюулгүй байдлын бүтээгдэхүүний тогтолцоог бий болгох, гол үйлдвэрүүдийн онцлогт тохирсон сайжруулсан, мэргэжлийн мэдээллийн аюулгүй байдлын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, жижиг дунд аж ахуйн нэгжид тохирсон бодлогыг ч гаргасан байна. Үүний зэрэгцээ шинээр бий болж буй салбаруудын интеграцчилал, шинэчлэлийг тодорхойлон, 5G,6G-ийн хөгжил, аж үйлдвэрийн интернэт, юмсын интернэт, тээврийн хэрэгслийн интернэт зэрэг салбаруудад мэдээллийн аюулгүй байдлын хэрэгцээний судалгааг бэхжүүлж, мэдээллийн аюулгүй байдлын технологийн зориулалтын бүтээгдэхүүний шинэлэг судалгаа, хөгжүүлэлт, нэгдсэн хэрэглээг дэмжинэ гэсэн байна.

Зохиогч: ЖАН ШИНЬШИНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл