
Тэд хэлэлцээрийн үр дүнг эергээр үнэлэв. Ерөнхий сайд Ли Кэчян:
- Хятад, Филиппин бол ойр хөрш, хоёр ард түмэн урт удаан жилийн найрсаг харилцаатай. Найрсаг харилцааны гүн зузаан түүхтэй. Харилцааны дунд янз бүрийн хүндрэл бэрхшээл гарч байсан боловч хоёр орны найрсаг харилцааг хэвээр хадгалж, сайн сайхан ирээдүйг хамтдаа угтах гэсэн хоёр ард түмний хүсэл өөрчлөгдөөгүй. Одоо дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст хүйтэн өвөл болсон ч Манилад урин дулаан байгаа нь Хятад, Филиппиний харилцаа сайжирч байгаатай агаар нэг байна. Хоёр тал энэ сайхан хандлагыг бэхжүүлж, алдсан цагаа нөхөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхийг хүсэж байна гэсэн байна.
Ерөнхийлөгч Родриго Дутерте:
- Ерөнхий сайд Ли Кэчян Филиппинд албан ёсны айлчлал хийсэн нь Филиппин, Хятадын харилцааны ахицыг илтгэж байна. Хоёр орны харилцаа сайжирч, хөгжиж байгаад бүх салбарын хамтын ажиллагаа үр дүнд хүрч байгаад Филиппиний тал баяртай байгаа бөгөөд Филиппиний хөгжил, Зүүн Азийн хамтын ажиллагааны хурлуудыг даргалан хуралдуулахыг дэмжсэн Хятад улсад талархаж байна. Хятадын талтай бүх салбарын солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, харилцан хүндэтгэж, эрх тэгш, ажил хэрэгчээр хамтран ажиллаж, хоёр ард түмэнд улам их ач тус хүртээн, тус бүс нутгийн тогтвортой байдал, хөгжилд хувь нэмэр оруулахад Филиппиний тал бэлэн байна гэж хэллээ.
