Ар, Өвөр Монголын дээл хувцас бас нэлээд их зөрүүтэй гэдгийг энэ удаад Монголд ирээд мэдлээ. Өвөр Монголчууд суурьшмал амьдралд гүн шингэснээс ар монголчуудаа бодвол энгийн үедээ монгол дээл өмсөх нь ховор. Голдуу л баяр, тэмдэглэлт өдөр, хурим найр, баяр наадам, цэнгээний өдрүүдэд өмсдөг.

Дээлээ ихэвчлэн оёдлын газарт захиалж хийлгэнэ.
Сүүлийн жилүүдээс орчин үеийн хийц загвартай богино цамцнууд их дэлгэрч өмсөх болсон. Монголд “Наран туул” зах орж үзлээ. Тэрлэгийн хэлбэр хийц нь нэн шинэ, хээнцэр байгааг анзаарлаа. Уламжлалт урт дээлний хувьд Өвөр Монголчууд илүү уламжлалаа хадгалж байгаа санагдсан.
Үнэ ханшийн хувьд Монголын зах дээр шинэлэг загвар бүхий дээлийг 40-70 мянган төгрөгөөр худалдан авч болох бол ийм дээлийг Өвөр Монголд 500 юань /176.500 төгрөг/ орчмоор авах боломжтой.
Уламжлалт дээлийг “Наран туул” зах дээр 120 000 орчим төгрөгөөр зарж байна. Харин Өвөр Монголд 1000 орчим юаниар /353.000төгрөг/ худалдан авдаг.

