solongonews
Дундад Дорнодын олон орнууд вакцинжуулалтын ажлаа эхлүүлжээ
2021-01-11 16:54
Дундад Дорнодын олон орнууд вакцинжуулалтын ажлаа эхлүүлжээ.

Энэ сарын 09-нд Дундад Дорнодын олон орнууд шинэ коронавирусний эсрэг вакцинжуулалтын төлөвлөгөө гаргасан буюу вакцинжуулалтын ажлаа урагш ахиулжээ. 

Израилийн Ерөнхий сайдын алба 09-нд  гаргасан мэдэгдэлдээ, ерөнхий сайд Бенжамин Нетаньяху тухайн өдрийн орой  шинэ коронавирусний эсрэг вакцины хоёр дахь тунг тариулснаар  Израилийн  хоёр дахь тунг тарьсан анхны иргэн болсон гэлээ. Өнгөрсөн оны 12-р сарын 20-нд Израиль Шинэ төрлийн  коронавирусний эсрэг вакцинжуулалтын ажлаа эхлүүлсэн бөгөөд  одоогийн байдлаар 2 сая орчим хүн вакцины эхний тунг тариулжээ. 
Бенжамин Нетаньяху хэлэхдээ, 16-гаас дээш насны бүх израильчууд 03-р сарын сүүлчээс өмнө шинэ төрлийн  коронавирусний эсрэг вакциныг тариулах боломжтой бөгөөд эрүүл мэндийн байгууллага вакциныг анх төлөвлөж байснаас нэн түргэн оруулж ирэхийг хичээж байна гэжээ. 

Ираны Ерөнхийлөгч Рухани 09-нд  цар тахлаас урьдчилан сэргийлж, хянах үндэсний командлалын хуралд оролцохдоо, засгийн газар "Вакцинжуулалтын үндэсний төлөвлөгөө" -г боловсруулсан бөгөөд вакцин батлагдсаны дараа олон нийтэд 4 үе шаттай вакцинжуулалт хийх болно. Үүнд, эхний үе шатанд эмнэлгийн ажилтнууд зэрэг өндөр эрсдэлтэй бүлэг хамрагдсан байна гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл