solongonews
Аж ахуйн нэгжүүд зах зээлийн хөгжилд итгэлтэй хэвээр байна
2022-04-06 17:30
Гуравдугаар сард аж үйлдвэрийн салбарын PMI 49.5 хувьд хүрэв.

Үндэсний статистикийн газрын үйлчилгээний салбарын судалгааны төв болон Хятадын Логистик, Худалдан авалтын Холбооноос саяхан Хятадын Худалдан авалтын менежерүүдийн индексэд харуулснаар, гуравдугаар сард аж үйлдвэрийн салбарын худалдан авалтын менежерүүдийн индекс 49.5 хувь, үйлдвэрлэлийн бус бизнесийн идэвхжилтийн индекс 48.4 хувь ба PMI нийлмэл индекс 48.8 хувь болж, өмнөх сараас 0.7, 3.2, 2.4 пунктээр буурав. Гурван гол индекс эгзэгтэй цэгээс доош унасан нь дотоодын эдийн засгийн нийт эдийн засгийн хөгжил цэцэглэлтийн түвшин буурсныг харуулж байна гэж мэргэжилтнээс үзэж байна. Зарим орон нутагт цар тахлын эсрэг үр дүнтэй хяналтыг хэрэгжүүлснээр дарагдсан үйлдвэрлэл, эрэлт хэрэгцээ аажмаар сэргэж зах зээл ч сэргэх төлөвт орсон байна.

Үйлдвэрлэлийн PMI буурав

Гуравдугаар сард Хятадын аж үйлдвэрийн салбарын худалдан авалтын менежерүүдийн индекс (PMI) 49.5 хувь болж, өмнөх сараас 0.7 пунктээр буурч, босго хэмжээнээс доогуур болов.

Дэд индексүүдийн хувьд үйлдвэрлэлийн PMI-ийг бүрдүүлдэг таван дэд индекс бүгд чухал цэгээс доогуур байна. Үйлдвэрлэлийн индекс 49.5 хувь болж, өмнөх сараас 0.9 пунктээр буурсан нь боловсруулах аж үйлдвэрийн хөгжил цэцэглэлт буурсныг харуулж байна. Шинэ захиалгын индекс 48.8 хувь болж, өмнөх сараас 1.9 пунктээр буурсан нь боловсруулах аж үйлдвэрийн зах зээлийн эрэлт суларсныг харуулж байна. Түүхий эдийн нөөцийн индекс 47.3 хувь болж, өмнөх сараас 0.8 пунктээр буурсан нь боловсруулах аж үйлдвэрийн салбарын гол нэрийн түүхий эдийн нөөц үргэлжлэн буурч байгааг харуулж байна. Хөдөлмөр эрхлэлтийн индекс 48.6 хувь болж, өмнөх сараас 0.6 пунктээр буурсан нь аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн хөдөлмөр эрхлэлтийн хөгжил буурсныг харуулж байна. Нийлүүлэгчийн нийлүүлэлтийн индекс 46.5 хувьтай байгаа нь өмнөх сараас 1.7 пунктээр буурч, үйлдвэрийн түүхий эд нийлүүлэгчдийн нийлүүлэх хугацаа удааширсаар байгааг харуулж байна. Хятадын Макро эдийн засгийн академийн Шийдвэр гаргах зөвлөхийн газрын захирал Сүнь Шюйгүн "Гуравдугаар сард аж үйлдвэрийн салбарын PMI индекс өмнөх сараас 0.7 пунктээр буурсан нь боловсруулах аж үйлдвэрийн үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагаа ерөнхийдөө удааширсныг харуулж байна гэв. Тэрээр бас, гуравдугаар сараас эхлэн аж үйлдвэрийн салбарын тогтвортой үйл ажиллагаанд нөлөөлж буй таагүй хүчин зүйлүүд төвлөрч байна. Тухайлбал бөөгнөрснөөс үүссэн цар тахлын дэгдэлт нь Хятадын Гуандүн, Шанхай, Жилинь зэрэг үйлдвэрлэлийн аж үйлдвэр төвлөрсөн газруудын үйлдвэрлэл, ложистик, түгээлт, түүхий эдийн нөөц, нийлүүлэлтийн талын ажил эрхлэлтэд нөлөөлөөд зогсохгүй, мөн эрэлтийн захиалгыг нөлөөлж байна" гэв.

Үндэсний статистикийн товчооны Үйлчилгээний салбарын судалгааны төвийн ахлах статистикч Жао Чинхэгийн дүн шинжилгээнд энэ удаагийн цар тахалд нэрвэгдсэн орон нутгийн зарим аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлээ түр хугацаагаар бууруулж, үйлдвэрлэлээ зогсоосон нь холбогдох дээд болон доод урсгалын аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд нөлөөлсөн байна. Үүний зэрэгцээ сүүлийн үед олон улсын геополитикийн зөрчилдөөн хэцүүдэж, зарим компаниуд экспортын захиалгаа багасгах буюу цуцалснаас үйлдвэрлэлийн үйл ажиллагаа базах зээлийн эрэлт хэрэгцээ суларсан байна гэв.

Зарим үйлдвэрийн салбарууд тэсвэртэй ажиллаж байна

Хэдийгээр 03-р сард үйлдвэрлэлийн болон үйлдвэрлэлийн бус салбарын PMI үзүүлэлтүүд эгзэгтэй цэгээс доогуур байсан ч зарим салбарууд хөгжилд тэсвэртэй, эдийн засгийн өсөлтийн эрч хүчтэй хэвээр байна.

Өндөр технологийн үйлдвэрлэл үргэлжлэн өргөжиж байв. Өндөр технологийн аж үйлдвэрийн салбарын PMI 50.4 хувь байсан нь өмнөх сараас буурсан боловч тэлэлтийн хязгаарт хэвээр байх юм.

Жао Чинхэ хэлэхдээ "Компанийн ажил эрхлэлт, зах зээлийн хүлээлтээс харахад өндөр технологийн үйлдвэрлэлийн ажил эрхлэлтийн индекс 52.0 хувь, бизнесийн идэвхжилтийн хүлээлтийн индекс 57.8 хувь байж, нийт боловсруулах аж үйлдвэрээс 3.4 ба 2.1 пунктээр илүү болсон нь өндөр технологийн үйлдвэрлэлийн салбар хөгжилд тэсвэртэй болохыг харуулж байх мөртөө аж ахуйн нэгжүүд зах зээлийн ирээдүйн хөгжлийг өөдрөгөөр төсөөлж байна" гэв.

Томоохон аж ахуйн нэгжүүд харьцангуй тогтвортой байна. Томоохон аж ахуйн нэгжүүдийн PMI индекс 51.3 хувьтай байгаа нь өмнөх сараас 0.5 пунктээр доогуур байсан ч эдийн засгийн хязгаарт багтаж, үргэлжлэн өргөжиж буй боловсруулах аж үйлдвэрийн салбараас 1.8 пунктээр илүү болсон байна. Дунд үйлдвэрүүдийн PMI индекс 48.5 хувь байсан нь өмнөх сараас 2.9 пунктээр буурч, агшилтын түвшинд хүрэв. Жижиг бизнесийн PMI нь 46.6 хувьтай байгаа нь уналтын цэгээс доогуур хэвээр байх юм.

Барилгын салбарын хөгжил цэцэглэлтийн түвшин бага зэрэг өсөв. Цаг агаар дулаарч барилгын ажил эрчимтэй явагдаж эхэлснээр, бизнесийн идэвхжлийн индекс 58.1 хувьд хүрч, өмнөх сараас 0.5 пунктээр өссөн байна. Үүнд барилгын инженер, барилгын салбарын бизнесийн идэвхжлийн индекс 64.7 хувьд хүрсэн нь өмнөх сараас 6.1 пунктээр өсөж, хөгжил цэцэглэлтийн өндөр түвшинд хүрсэн байна.

 Үүний зэрэгцээ зарим үйлдвэрүүдийн хөгжил цэцэглэлтийн түвшин харьцангуй өндөр болов. Харилцаа холбоо, радио, телевиз, хиймэл дагуулын дамжуулах үйлчилгээ, мөнгө санхүүгийн үйлчилгээ зэрэг салбаруудын бизнесийн үйл ажиллагааны индексүүд бүгд 60.0 хувиас дээгүүр өндөр түвшинд хүрч, нийт бизнесийн хэмжээ хурдацтай өсөв.

Аж ахуйн нэгжүүдийн хөгжилтийг тогтвортой болгоно

 Жао Чинхэ хэлэхдээ "Хэдийгээр Хятад улсын эдийн засгийн хөгжил цэцэглэлтийн ерөнхий түвшин буурсан ч аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн болон бизнесийн идэвхжилтийн хүлээлтийн индекс 55.7 хувьд хүрсэн ба үйлдвэрлэлийн бус бизнесийн идэвхжилтийн хүлээлтийн индекс 54.6 хувьд хүрсэн нь үргэлжлэн өсөлтийн хэвээ хадгалж байгаа бөгөөд ихэнх аж ахуйн нэгжүүд зах зээлийн хөгжилд итгэлтэй хэвээр байна" гэв.

Сүн Шюйгүн хэлэхдээ "Тогтвортой өсөлтийг хангах бодлогын орчныг бүрдүүлэхийн тулд улсаас хэдэн төрлийн бодлого ба арга хэмжээг дараалан хэрэгжүүлж, ялангуяа үйлдвэрлэл, үйлчилгээний хөгжилд зориулж "Аж үйлдвэрийн эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих бодлого", "Үйлчилгээний салбарын хүндрэлтэй үйлдвэрүүдийг сэргээн хөгжүүлэх ба хөгжүүлэх бодлого" -ыг гаргасан нь аж ахуйн нэгжүүдийн хүндрэлийг үр дүнтэй шийдвэрлэх ба зах зээлийн итгэл эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм" гэлээ.

 Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төвийн Эдийн засгийн судалгааны газрын дэд захирал Лю Шяндүн "Өндөр технологийн үйлдвэрлэл үргэлжлэн өргөжиж, үйлдвэрлэлийн үйлдвэрлэл, үйл ажиллагааны хүлээгдэж буй индекс өсөлтийн хэвээ хадгалж байх мөртөө аж ахуйн нэгжүүд зах зээлийн хөгжилд итгэлтэй хэвээр байж, 04-р сард буюу хожимд PMI аажмаар эгзэгтэй цэгээс дээш гарах төлөвтэй байна" гэв.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://nm.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл