solongonews
“Гэсэр хааны тууль”-ийн CD гарлаа
2016-04-07 16:39
6000 орчим цагийн “Гэсэр хааны тууль”-ийн CD гарлаа.

Хятадын засгийн газар дэлхийн хамгийн урт тууль болох “Гэсэр хааны тууль”-ийг хамгаалах болон уламжлах ажлыг ихэд дэмжиж ирсэн билээ. 6000 орчим цагийн тууль хайлсан аудио бичлэгийг хийж  CD болгон гаргасан байна. Энэхүү CD-д арван хэдэн туульчдын 100 гаруй уран бүтээлийг багтаажээ. Мөн “Гэсэр хааны тууль”-ийн ард түмний дунд байсан гар бичмэлийн 33 цуврал болон туульчдын хайлсан 55 дэвтрийг хэвлүүлсэн байна.

Гэсэр соёлыг хамгаалах ажлыг олон жил удаан хугацаанд анхаарч ирсэн Төвдийн Нийгмийн шинжлэх ухааны академийн үндэстний судалгааны газрын ажилтан Цэрэнпунцаг хэлэхдээ: - Өнгөрсөн зууны 80-аад оноос эхлэн Төвдөд Гэсэр хайлдаг туульчдыг хайж, сурвалжилга авахын зэрэгцээ хайлсан туулийг нь бичлэг хийж эмхтгэсэн юм. Ингээд өнөөдөр болоход Санжаа болон Зэв зэрэг арван хэдэн шилдэг туульчдын хайлсан нийт 6000 орчим цагийн аудио бичлэгийг хийсэн гэжээ.

Өнгөрсөн зууны 80-аад оноос эхлэн Төвдөд мөн “Гэсэр хааны тууль”-ийн ардын түмний дунд байсан гар бичмэлийг эмхтгэж цуглуулах ажлыг өрнүүлж, 33 дэвтрийг хэвлүүлээд байгаа юм байна. Энэ зууны эхнээс Төвдөд туульчдын тууль хайлах соёлыг хамгаалж, Санжаа гуайн хайлсан 45  цуврал “Гэсэр вангийн намтар” болон бусад туульчдын бие даан хайлсан 10 цуврал “Гэсэр хааны тууль”-ийг хэвлүүлсэн байна.  

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл