
Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжлагын багийнхан Шааньси мужийн Чиньлин уулын дөрвөн эрдэнийн шинжлэх ухааны паркаар аяллаа.

Шааньси мужийн Ши-Ань хотын Жөүжы дүүргийн Лөүгуаньтайн баруун хэсэгт оршдог бөгөөд 420 акр га талбайг хамарч, Ши-Ань хотоос 70 км зайтай байдаг. 2021 оны 5-р сарын 28-нд нээлтээ хийсэн бөгөөд Шааньси мужийн цорын ганц ховор зэрлэг ан амьтныг хамгаалах бааз юм.

Энэ нь Шааньси мужийн Чиньлин давааны экологийн болон биологийн нөөцийг хамгаалах, Чиньлин уулны аварга хулсны баавгай тэжээн үржүүлэх бааз, улаан өрвөлдэйг нутаг шилжүүлэн тэжээн үржүүлэх бааз гэсэн гурван төслийг нийлүүлэн босгож, өргөжүүлсэн бөгөөд түүний гол үүрэг нь ховордсон зэрлэг амьтдыг аврах, тэжээн үржүүлэх, шинжлэх ухааны боловсролыг түгээмэлжүүлэх, шинжлэх ухааны судалгаа хийхэд оршино.

"Чиньлин уулын дөрвөн эрдэнэ" хэмээгдсэн аварга хулсны баавгай, улаан өрвөлдэй, шарга самж, бөхөг, мөн Чиньлин уулны жижиг хулсны баавгай, хар баавгай, жижиг буга, толбот бөхөг зэрэг 20 гаруй зүйлийн амьтан байдаг.


