“Африкийн түнш-2023" хэвлэл мэдээллийн форумыг Кени улсын нийслэл Найробид 08-р сарын 14-ний өдөр Хятадын Төв радио телевиз, Африкийн өргөн нэвтрүүлгийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулжээ.
Форум “Соёл иргэншлүүд харилцан суралцаж, ирээдүйг гар нийлүүлэн бүтээе” сэдвийн дор болж байгаа юм. Хятадын Суртал ухуулахын яамны орлогч сайд, Соёл, аялал жуулчлалын сайд Хү Хэпин форумынн нээлтэд зориулж үг хэлсэн байна. Хятадын Суртал ухуулахын яамны орлогч дарга, ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюн хэлэх үгээ цахимаар дамжуулжээ. Мөн Африкийн өргөн нэвтрүүлгийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Грегуар Жака, Кенид суугаа Хятадын элчин сайд Жөү Пинжян болон Кени, Өмнөд Африк, Нигери зэрэг Африкийн 27 орны хэвлэл мэдээллийн байгууллагын 100 гаруй удирдлага, мэргэжилтэн, судлаач, Хятад, Африкийн компаниудын төлөөлөл танхимаар болон цахимаар оролцжээ.
