solongonews
Долоон сарын бахархал
2018-07-10 16:26
Долоон сарын бахдал

Байгаль дэлхий улирлын сайхан заслаа нөмөрч, бахархам өнгө төрхөөрөө үй түмэндээ баяр бахархал түгээж байдаг нь дуутай морилон ирж зурагтай ивээн саатсан долоон сар юм. Алтан нар гэрэл туяагаа цацахад асаж дүрэлзсэн өдөр хоног эгээ л гал дөл шиг цогшин гялбаж, агуу намын мэндэлсэн баяртаа ард түмний сэтгэлийн халуун илч, санааны ариун зөгнөл ба хүндэтгэл талархлын бэлэг болж дээжлэгдэн, хөгжлийн чиг болж хангинана.

Аясын салхи цэцгийн үнэрээр ханхалж, агаар мандалд шүлэг найраг цалгилна. Ноён сарьдаг уул хайрхан алсын бараанд сүндэрлэн хязгааргүй хүсэл тэмүүлэл авч ирж, нуур бүрд ус мөрөн холын тэртээ цэнхэртэн хүч чадал ивлэгэнэ. Малчин түмний амьдралын тансаг зураг магнаг талдаа будагтай бодитой дэлгэгдэж, тариачин олны жаргал бялхсан бахархал омогшил тансаг хөдөөдөө уянгатай айзамтай бичиглэгдэнэ. Хэн ч бахархаж бишрээд дуусашгүй, магтаж уянгалаад баршгүй бодит ахуй ба яндашгүй оюун ухаан хүч чадал, сайн сайхан хүсэл тэмүүллийг агуу нам минь бидэнд олгож, хөгжил бялхсан өнөөдрийн зол жаргалтай амьдралыг эдлүүлж, хүрч очих маргаашийн сайхан төсвийг зураглаж өгсөн юм.

Долоон сар маань дуутай найрагтай бэлэгтэй сар, дуурсах хорвоод намтартай түүхтэй баярт мөч. Улсаа хүчирхэгжүүлж ардаа баяжуулах гэгээн саруул замаар агуу нам минь ард түмнээ удирдан урагшилж, эдийн засаг нийгмийн хөгжлийн өндөр яс чанар ба түргэн хурдыг бүтээж амжилтаараа даян дэлхийг бишрүүлж байна. Сансар орчлонгийн хараа сонорт Хятадын жавхлант үлгэрийг тоочин ярьж бахдан бичиглэж байна. Байгаль дэлхийн түмэн бодисын цэцэглэл бахархал бол долоон сардаа өргөсөн үзэсгэлэнт зураг, баатарлаг ард түмний зүтгэл бол долоон сардаа нэмсэн үлгэрлэж болшгүй нэмэр хандив билээ.

Омогшил бахархал сэтгэл зүрхэнд догдлон байна. Ирээдүй өөдөөс мишээн даллан байна. Намын мэндэлсэн баяраа тэмдэглэхэд дүүрэн омог, их ирээдүйгээ зориход итгэлтэй. Зорилт зүгээ жолоо сунгасан бидэнд зураг хөрөг шиг долоон сар ханьсан зоригжуулж, хүч чадал эрчилж байна. Дуулж бичиглээд баршгүй долоон сарын догдлол мань он сарын шижир хуудсанд үе улиран үргэлжилнэ.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл