solongonews
Хятад улс энэ онд ажлын байр бий болгох асуудлыг эн тэргүүнд тавина
2017-03-20 21:32
Хятад улс энэ онд ажлын байр бий болгох асуудлыг эн тэргүүнд тавина.

Ажлын байр бий болгох асуудлыг Засгийн газар энэ онд эн тэргүүнд тавих болно гэж БНХАУ-ын Эдийн засгийн төлөвлөлт хариуцсан нөлөө бүхий албаны хүн мэдэгдлээ.
Хятад улсын Үндэсний хөгжил, шинэчлэлийн комиссын дарга Хэ Лифэн хэлэхдээ “1.4 орчим тэрбум хүн амтай манай улсын хувьд ажлын байр бий болгох нь хамгийн чухал асуудлуудын нэг. Эдийн засгаа тодорхой хэмжээгээр өсгөхгүйгээр шинээр ажлын байр бий болгоно гэдэг амаргүй” гэв.
Хятад улсын Засгийн газар энэ онд хот суурин газруудад 11 сая гаруй ажлын байрыг шинээр бий болгохыг зорьж байгаа аж. Энэ нь өнгөрсөн  онтой харьцуулахад 1 сая гаруйгаар олон тооны ажлын байр шинээр бий болгоно гэсэн үг.
Тус комиссын өөр нэг албаны хүн хэлэхдээ “манай улс гангийн үйлдвэрлэлийн хэмжээг 50 орчим сая тонноор бууруулахаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, бид гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлынхаа 80 хувийг ашиглана. Аль ч зах зээлийн эдийн засгийн хувьд энэ бол стандарт түвшин” гэлээ.
 
 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Хятад улсын Үндэсний хөгжил, шинэчлэлийн комиссын албан ёсны сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл